Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Хүртээмжтэй уул уурхайн хөгжлийн төлөө уурхайчин эмэгтэйчүүд чууллаа

Эрдэс баялаг эмэгтэйчүүд үндэсний анхдугаар чуулганыг 2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотноо зохион байгуулж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан бол II чуулган 2019 онд Улаанбаатар хотноо Төрийн ордонд ХАМТЫН ХҮЧ, ХӨГЖЛИЙН ГАРЦ уриан дор зохион байгуулагдаж байв. Харин 2021 онд ЭМЭГТЭЙЧҮҮД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ МАНЛАЙЛАХ НЬ сэдвийн хүрээнд III чуулганыг цахимаар зохион байгуулж, чуулганаас тухай бүр санал, зөвлөмж, уриалга гарч, бодит ажлууд хийгдсэний үр дүнд салбарын эмэгтэйчүүд нэгдэн нийлж, асуудлаа хэлэлцдэг жишиг загвар хэдийн тогтжээ.

Энэ жишгийн дагуу өнөөдөр /2024.04.28/ мянга мянган уурхайчин бүсгүйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, ойлголтоо нэгтгэх зорилгоор “Эрдэс баялаг эмэгтэйчүүд үндэсний IV чуулган” Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болж байна. Чуулганыг нээж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга геологич, уурхайчин эмэгтэйчүүдэд хандаж мэндчилгээ дэвшүүлсэн ба мөн салбарын хэмжээнд эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлуудыг бодлогын хэмжээнд хэрхэн анхаарах, цаашдын бодлого чиглэлд тусгах талаар танилцуулга мэдээлэл өгсөн юм.

Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Жендэрийн Үндэсний Хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр, Оюу толгой ХХК-ийн орон нутаг хариуцсан Ерөнхий менежер Г.Сугар нар мэндчилгээ дэвшүүлсэн. “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний IV чуулган Хүртээмжтэй уул уурхайн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо агуулгын хүрээнд уурхайчин эмэгтэйчүүдийн оролцоог түлхүү хангах, тэр дундаа уурхайчин гэр бүлийн асуудлыг өргөн хүрээнд харж, шийдлийг олох зорилгоор үндсэн хоёр хэсэгтэй үргэлжилж байна. Чуулганд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын 300 гаруй эмэгтэчүүд оролцож, өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байна. Чуулганы үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласан байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.