Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Build Mongolia 2024

"Монгол орноо хамтдаа бүтээн байгуулцгаая” уриан дор Build Mongolia 2024 - Олон улсын барилга, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, дэвшилтэт технологийн 4 дэх удаагийн үзэсгэлэн 2024 оны 4 сарын 24-26ны өдрүүдэд Степпе-Арена буюу Мөсөн Өргөөнд амжилттай зохион байгуулагдаж шилдэг оролцогч байгууллагуудаа шалгарууллаа.

Бүтээн байгуулалтын салбарын хамгийн сүүлийн үеийн шинэ, дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг дотооддоо нэвтрүүлж, танилцуулахаас гадна дотоодын үйлдвэрлэлээ дэмжин, тэдгээрийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд хүргэх, сурталчлах, олон улсад таниулах зэрэг өндөр ач холбогдолтой, салбарын хамгийн чухал арга хэмжээ байв.

Үзэсгэлэнд нийт 10 гаруй орны 100 гаруй шилдэг байгууллагууд өргөнөөр оролцжээ.