Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ашигт малтмалыг зөвхөн дотооддоо боловсруулах төлөвлөгөөтэй компаниудад ашиглалтын лиценз олгоно гэж Нигери улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт мэдэгдэв. Өнөө үед Африкийн улс орнууд ашигт малтмалын үнэ цэнийг нэмэгдүүлэхийг зорьж буй бөгөөд тус шийдвэр нь Нигерийн түүхий эдээ экспортлох олон жилийн стратегид өөрчлөлт орж буйг  харуулж байна.
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс Перуг гүйцэж, 2023 онд дэлхийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч болсон. Харин Конгогийн экспорт Перугийнхаас доогуур хэвээр байгаа талаар хоёр улсын албан ёсны мэдээллээс харж болно.
Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах "Гүнээсээ хайрлая" аяныг Оюу толгой компани санаачлан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологчдын холбоо, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи гедрологийн салбар сургуультай хамтран 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна.  
Компанийн мэдээлэл
Тоног төхөөрөмж
Х.АМАРЖАРГАЛ: МОНГОЛЫН УУЛ УУРХАЙД “ЭРЭЛ ХАЙГУУЛЫН ЭРИН ҮЕ”-ИЙГ ЭХЛҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН Канадын Торонто хотод 2024 оны 3-р сарын 3-6-ны өдрүүдэд Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын “PDAC 2024” чуулга уулзалт болох гэж байна. Уулзалтад Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хувийн хэвшлийн компаниудын төлөөллүүдтэй хамтран Монгол Улсаа төлөөлөн оролцоно.
“Алтан Цагаан Овоо” үндэсний уурхайд зочилсон тэмдэглэл Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт байрладаг Монголын үндэсний үнэт метал олборлогч “Степ Голд” компанийн уурхайг зорилоо.  Өглөөний 07:00 цагт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, ажилчид гарын үсэг зурснаар “Алтан Цагаан Овоо” уурхайн ажил эхэлнэ. Уулын инженерт цаг уурын албанаас тухайн өдрийн цаг агаарын мэдээ ирж, Уулын хэлтэс тухайн өдөр олборлох хүдэр, өмнөх өдрийн хаягдлын мэдээллээ өгнө. Авсан мэдээлэлдээ үндэслэн төлөвлөгөө боловсруулж,  хүдэр олборлох ажлын нэг өдрийн цикл эхэлнэ. 
Зүүн бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн компаниуд  ДНБ-ий 5%-ийг бүрдүүлдэг  “Дорнод аймагт бичил уурхай эрхлэхийг зөвшөөрөхгүй” гэсэн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн мэдэгдэл “Хариуцлагатай уул уурхай” зүүн бүсийн чуулга уулзалтын уур амьсгалыг иргэний нийгмийнхний анхаарлын төвд авчирч, оролцогчдыг илүү чамбай, илүү хариуцлагатай байх  анхааруулга өглөө.
MMJ РЕДАКЦ