А.Халиун
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны системээр нүүрс худалдах гурав дахь арилжааг өнөөдөр амжилттай зохион байгуулжээ.
Энэ удаагийн арилжаагаар нийт 10 багц буюу 64 мянган тонн нүүрсийг цахимаар арилжлаа. Ийнхүү гурван удаагийн цахим арилжаагаар нийт 160 мянган тонн нүүрсийг хил нөхцөлөөр худалдаалсан байна.