Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Хямралын эмчилгээ: Кейнсизм үү, Хятад улс уу?

АНУ-ын Холбооны нөөцийн сан буюу Төв банк бодлогын хүүгээ түүхэндээ байгаагүй доод түвшинд буюу 0.25 хувь болгоод байна. Мөн Европын холбооны Төв банк банк санхүүгийн байгууллагуудын мөнгө түргэн хөрвөх чадварыг дээшлүүлэх арга хэмжээнүүд аваад байна. Харамсалтай нь байдал өөрчлөгдөх найдлага бага, саарал бараандуу мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байна. Европын Төв банкны мэдээлж байгаагаар Европын бүсийн эдийн засаг дараа жил өсөлттэй биш, 0.5 хувийн бууралттай байх юм байна. Тус тивийн аж үйлдвэр, үйлчилгээний үйлдвэрлэл 2008 оны арванхоёрдугаар сард сүүлийн дор хаяж 10 жилд байгаагүй их хурдцаар унаад байгаа нь эдийн засгууд илүү гүнзгий хямрал руу орж байгааг харуулж байна.

Экспортынх нь 40 гаруй хувийг бүрдүүлдэг АНУ болон Европ тивийн эдийн засагт өсөлт байхгүй эсрэгээр уналт бий болж байгаа нь эрчимтэй өсч байсан дэлхийн гурав дахь том эдийн засаг (2007 оны байдлаар 3.3 триллион доллар бүтээгдэхүүн үйлдвэрлэж АНУ, Японы дараа Германы хамт гуравдугаар байрыг эзэлж байгаа) Хятад улсын сүүлийн жилүүдийн хурдацтай өсөлтийг таамаглаж байсанаас ч илүү хэмжээгээр бууруулаад байгаад бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид ихээхэн санаа зовниж байна. Олон улсын валютын сангийн захирал Доминик Страус-Каны мэдэгдсэнээр ирэх жилд Хятад улсын өсөлт 5-6 хувьтай байх магадлалтай аж. Мэдээж энэхүү санаанд оромгүй эдийн засгийн хэт түргэн “хөрөлт“-д Хятадын удирдагчид бүр илүү санаа зовж байна. Учир нь Хятад улсын хувьд эдийн засгийн өсөлт нь 8 хувиас доош орвол ажилгүйдэл, түүнээ дагасан нийгмийн эмх замбараагүй байдал эрс нэмэгдэнэ гэж үзэж байгаа учраас магадгүй 4 триллион юань (585 орчим тэрбум ам.доллар)-аар хамгаалах арга хэмжээ авахаа зарлаж байгаа биз ээ.

Хятад улсын эдийн засгийн өсөлт 8-9 хувьтай байхыг дан ганц Хятад улс өөрөө биш, дэлхий даяараа хүсч байна. Хятадаар чөлөөтэй ярьдаг Австралийн Ерөнхий сайд Кевин Рудд “Хятад улсын эдийн засгийн тогтвортой өсөлт нь Азид төдийгүй дэлхийн эдийн засагт маш чухал, ялангуяа манай худалдааны гол түнш болж байгаагийн хувьд бүр ч чухал” гэж мэдэгдсэн байна. Economist сэтгүүлд өгүүлснээр 30 жилийн тэртээ Дэн Сяопин тус улсын эдийн засгийн шинэтгэлийг эхлүүлж байх үед барууны эдийн засагчид “капитализм Хятад улсыг аварна“ гэж үзэж байсан бол өнөөдөр “Хятад улс дэлхийн капитализмыг аврах нэг гарц“ болж байх шиг байна.
2 триллион ам.долларын валютын нөөцтэй Хятад улс хямралаас сэргийлэх арга хэмжээнүүд авч эхлээд байна. Хятадын Төв банк сүүлийн гурван сарын дотор бодлогын хүүгээ 5 удаа бууруулж, арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг ч бууруулаад байна. Нөгөө талаар эдийн засгийн нийт эрэлтийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг ч авч хэрэгжүүлж эхлээд байна. Дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх болсон нь үүний нэг илрэл юм. Энэ мэтчилэн Засгийн газрын бүх түвшинд эдийн засгийн өсөлтийг 8-9 хувьд байлгах боломжит бүхий л арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болж байна. Товчхондоо, хямралын өнөө цагт лав л 1 триллион ам.доллар даваад буй өртөг бүхий “Кейнсизм“ дэлхийн эдийн засгийн хямралын эмчилгээний чухал арга хэрэгсэлд тооцогдоод байна.

Дэлхий дахинд болон манай улсын худалдааны нийт эргэлтийн 2/3 –ыг эзэлдэг өмнөд хөршид маань байдал иймэрхүү байна. Тэгвэл Монгол улсын маань эдийн засагт томоохон байр суурьтай гол нэр төрлийн эрдсийн зах зээлийн байдал, хэтийн төлөв, тэдгээр эрдсийн хайгуул, олборлолтод зонхилох байр суурьтай байгаа Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудын хөрөнгийн зах зээлийн төлөв байдал ямархуу байна вэ?

Алт

Алт нь валютын хеж буюу ханшны өөрчлөлтийн эрсдэлээс хамгаалах гол хэрэгсэл болдгийн хувьд нөгөө талаар алтны ханш доллараар илэрхийлэгддэг утгаараа алтны үнэ долларын ханшны өөрчлөлтөөс бараг 100 хувь хамаардаг. Долларын ханшийн голлох валютууд (евро, паунд, иен, Швед крон, Канад доллар, Швейцари франк)-тай харьцах ханшуудын нэгтгэсэн индекс буюу долларын индекс алтны ханштай урвуу хамааралтай гэж үзэж болно. Жишээ нь, долларын индекс арванхоёрдугаар сарын 5-17-ны өдрийг хүртэл 86.8-аас 76.5 хүртэл унасан, өөрөөр хэлбэл АНУ-ын долларын гол валютуудтай харьцах ханш унаж (жишээ нь, нэг ам.долларын евротой харьцах ханш 0.79-аас 0.69 болж унасан) сүүлийн гурван сарын хамгийн доод түвшинд очсон. Үүний үр дүнд ердөө хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд алтны үнэ унц нь бараг 100 ам.доллараар нэмэгдэж 870 ам.долларт хүрсэн нь сүүлийн хоёр сар гаруй хугацааны хамгийн өндөр түвшин юм.

Эдийн засгийг сэргээх үүднээс зээлийн хүүг бууруулах, Америкт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн гадаад зах зээл дэх борлуулалтын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх (долларын ханш буурснаар экспортлогдож буй америк барааны үнэ буурч өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Жишээ нь нэг ам.долларын евротой харьцах ханш 0.79-аас 0.69 болж буурснаар 23700 евро үнэтэй байсан машин 20700 болж хямдарч болно) зэрэг АНУ-ын Төв банкнаас бодлогын хүүгээ түүхэнд байгаагүй хамгийн доод түвшинд (0.25%) хүртэл бууруулсан шийдвэр гаргасан өдөртөө долларын индекс хоёр хувиар буурч, алтны үнэ огцом нэмэгдсэн. Үүний дараахан нь Европын холбооны Төв банк бодлогын хүүгээ бууруулсны дүнд долларын индекс өсч алтны үнэ буурч эхэлсэн байна. арванхоёрдугаар сарын 19-нөөс долларын ханш бага зэрэг суларч ирснээр хөрөнгө оруулагчдын хувьд “хоргодох газар” (safe-haven) гэгддэг алтны үнэ мөн дахин өсч эхлээд байна.

Дэлхийн алт цэвэршүүлэлтийн 40 хувийг эзэлдэг Швейцарийн алт цэвэршүүлэгч үйлдвэрүүдийн захиалга сүүлийн 30 жилд байгаагүй асар хурдацтай өсөн нэмэгдэж байгаа ажээ. Учир нь дэлхийн хувьцаа болон хадгаламж эзэмшигчид хөрөнгөө өдөр бүр шахам ханш нь унаж буй хувьцаа хэлбэрээр юм уу, банкны хадгаламж хэлбэрээр хадгалахаас эмээж алт болгох процесс илүү хурдасч байна. Ройтерсийн мэдээллээр зөвхөн Швейцарь улсад алтан зоос болон гулдмайн эрэлт 2008 оны гуравдугаар улиралд 6 дахин нэмэгдсэн байна. Альпын нурууны Лугано нуурын эрэгт орших Argor-Heraeus алт цэвэршүүлэх үйлдвэр л гэхэд бүрэн хүчин чадлаараа өдөрт 3 ээлжээр ажиллаж, сүүлийн сарын орлого нь өнгөрсөн гурван сарын дунджаас бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Алт цэвэршүүлэгчдийн мэдэгдэж байгаагаар 1-10 кг-ийн алтан гулдмай хамгийн их эрэлттэй байгаа аж.

Алтны үнэд нөлөөлдөг бас нэг чухал хүчин зүйл нь дэлхийн улс төрийн тогтвортой байдал. Ойрхи Дорнод, Энэтхэг ба Пакистаны хоорондын улс төрийн хямрал дахин сэдэрч ирснээр алтны үнэ мөн дахин өсч эхэллээ. Арванхоёрдугаар сарын 26-нд алтны үнэ 850 ам.доллараас 870, Ойрхи Дорнодын хямрал үргэлжилсээр байгаа учраас дахин өсч 890 ам.долларт хүрээд байна.

АНУ-ын гадаад болон дотоод эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд таагүй байдалтай байх ялангуяа төсвийн болон урсгал тэнцлийн алдагдал нэмэгдэнэ гэж олон шинжээчид үзэж байгаа учраас долларын ханш цаашдаа суларч үр дүнд нь хөрөнгө оруулагчдын хувьд “хоргодох газар” болсон алтны үнэ нэмэгдэхээр байна. Тийм ч учраас хөрөнгө оруулалтын томоохон банкууд алтны үнийн прогнозоо өмнөхөөсөө дээшлүүлээд байна. Жишээ нь, саяхан Голдман Сакс 3 сарын дараах алтны үнийн таамаглалаа 690 ам.доллар байсныг 700 ам.доллар, 6 сарын дараах үнийг 730 байсныг 785, жилийн дараах үнийг 710 байсныг 795 ам.доллар болгож өөрчлөөд байгааг Ройтерс мэдээлж байна. Мөн Монреалийн Төв банкны шинжээч нэг унц алтны үнэ 2010 он гэхэд 900 ам долларт хүрнэ гэж үзэж байна.

Зэс

Дөнгөж хагас жилийн өмнө газрын тосны үнэ халуурч түүхэндээ байгаагүй өндөр түвшиндээ байх үед Монгол улсын Засгийн Газар шатахуун худалдан авч нөөц бүрдүүлж байсан бол дэлхийн эдийн засгийн хямралаас үүдсэн эрдэс түүхий эдийн эрэлт хэрэгцээ, үнэ ханш огцом унаж буй үед дэлхийн металлын зах зээлийн хамгийн том хэрэглэгч Хятад улс үндсэн металлуудын улсын нөөц бүрдүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь тус улсын үндсэн металлуудын хэрэглээ үйлдвэрлэлийг хэт бууруулахгүй байх Хятадын Засгийн газрын оролдлого нөгөө талаар дэлхийн үндсэн металл үйлдвэрлэгчдийн хувьд горьдлого болоод байна.

Зэсийн үнэ өнгөрсөн сарын түвшнээс улам бүр буурсаар байна. Арваннэгдүгээр дүгээр сард нэг тонн улаан өнгөт энэхүү металлын Лондонгийн бирж дээрх үнийн дундаж 3700 орчим ам.доллар байсан бол арванхоёрдугаар сард 3125 ам.доллар болж буураад байна. Хамгийн сүүлийн байдлаар буюу арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар нэг тонн зэсийн үнэ 2811 ам.долларт хүрч, сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшинд очоод байна.

Хятад улсад үйлдвэрлэж буй гэр ахуйн хэрэглээний бараа нь зэсийн хэрэглээний 30 хувийг эзэлдэг бөгөөд АНУ, Европ, Япон зэрэг Хятад улсын экспортын 2/3-ийг бүрдүүлдэг эдийн засгуудын хэрэглээ эрс буурсан учраас Хятад улсын зэс орсон бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл буюу зэсийн эрэлт хэрэгцээ эрс буураад байна. Financial Times-д дурдсанаар зэсийн хэрэглээ буюу зэс орсон бүтээгдэхүүний экспорт 2012 он хүртэл унаж 2007 оны түвшинтэй харьцуулахад 350 мян.тонноор буурах юм байна.

Freeport McMoRan, Rio Tinto зэрэг зэсийн томоохон үйлдвэрлэгчид үйлдвэрлэл хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээ зогсоогоод байна. Financial Times-ийн мэдэгдэж байгаагаар өнгөрсөн жил Alcan үйлдвэрийг худалдан авснаас хойш өр нь 40 тэрбум долларт хүрээд байгаа Рио Тинто өөрийн ажиллах хүчнээ 14 хувиар бууруулж, 2009 оны эцэс гэхэд уг өрийг 10 тэрбумаар багасгана гэж үзэж байна. Харин эсрэгээр дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч Чилийн ”Коделко” дэлхийн эрдсийн зах зээлийн таагүй байд­лыг үл харгалзан хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна. Мөн Хятад улс өөрийн зэсийн цэвэршүүлэгч үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор ихээхэн хэмжээний дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэг­жүүлэхээр төлөвлөж байна. Магадгүй үүний улмаас Хятадын дотоодын цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл буурч байхад Хятадын цэвэршүүлсэн зэсийн импорт өнгөрсөн сард 10 хувиар нэмэгдсэн байна.

Өнгөрсөн сарын сүүлчээр 290 орчим мянган тонн байсан зэсийн бэлэн нөөц сүүлийн гурван сард 60 гаруй хувиар өсч, одоогоор 340 орчим мянган тоннд хүрээд байна. Энэ нь зэсийн эрэлт огцом унаж, нийлүүлэлт байсаар байгаагийн үр дүн бөгөөд зэсийн үнэ доош унахад нөлөөлж байна. Канадын уул уурхайн томоохон нэгжүүдийн нэг ”Тек Коминко”-ийн удирдлагын үзэж байгаагаар зэсийн зах зээлийн уналтын энэ дүр зураг ойрын 12-16 сардаа үргэлжлэх юм байна.

Дэлхийн аж үйлдвэрийн салбарын толгой дараалсан уналтууд, ирэх жилийн эрдсийн эрэлтийн таагүй дүр зургууд, нийлүүлэлтийн илүү­дэл дээр үндэслэн хөрөнгө оруулалтын банкууд үндсэн металлын үнийн прогнозоо буу­руу­лаад байна. Goldman Sachs нэг тонн зэсийн гурван сарын прогнозоо 3835 ам.доллар байсныг 2700, нэг тонн цайрын үнийн прогнозоо 1310 ам.доллар байсныг 1080 болгож тус тус бууруулжээ. Харин Монреалийн Төв банкны шинжээчийн үзэж байгаагаар ирэх 3 сард нэг тонн зэсийн үнэ 3330 ам.доллар, 2009 онд 4100 орчим ам.доллар, 2010 онд 5500 ам.долларт хүрч, 2011 оноос 6700 ам.доллараас дээш гарах юм байна.

Нүүрс

Хятадаас бусад дэлхийн тэргүүлэх 8 улсын хувьд эдийн засгийн уналт ид үргэлжилж байгаа учраас дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэрүүдийн нэг болох нүүрсний эрэлт хэрэглээ буурсаар, мөн үүнээ даган үнэ ханш нь унасаар байна. Европ руу эрчим хүчний зориулалтын нүүрс экспортолдог Өмнөд Африкийн Ричард Бей порт дэх нүүрсний спот үнэ долдугаар сарын дээд үнээс бараг 50 хувь унаж тонн нь 92 ам.долларт хүрээд байна. Дэлхийн нүүрсний үйлдвэрлэлийн 46 хувийг хангадаг Хятад улсын порт дээрх нүүрсний спот үнэ зах зээлийн мөн нэгэн жишиг үнэ болдог. Өмнөх сард 5500 ккал/кг-аас бага илчлэгтэй нэг тонн нүүрсний Чинхуандао портын спот үнэ 790-810 юань буюу US$115.7-US$118.6 байсан бол оны сүүлээр 555-570 юань (81.1- 83.3 ам.доллар) болж буураад байна. Австралийн Ньюкаслийн үнэ 77.81 ам.доллар болсон байна. Харин Хятад улсын хамгийн том нүүрс үйлдвэрлэгч Шинхуа Групп 2008 оны спот үнэ (500 юань буюу 73 ам.доллар)-ээсээ 10 орчим хувиар өндөр үнээр нүүрс нийлүүлэх гэрээ гурван жижиг цахилгаан станцтай хийгээд байгаа нь сонирхол татаж байна.

Ройтерс агентлагийн явуулсан судалгаагаар 2009 онд эрчим хүчний болон металлургийн хэрэглээний нүүрсний үнэ 20-26 хувиар буурах юм байна. Дэлхийн голлох 10 хөрөнгө оруулалтын банкны шинжээчдийн үзэж байгаагаар дулааны эрчим хүчний нүүрсний нэг тонны үнэ 2008 оны хэлцлийн дундаж үнэ 125 ам.доллар байсан бол 2009 онд 100 ам.доллар болж буурахаар байна. Гангийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг коксжих нүүрсний үнэ энэ жил түүхэндээ байгаагүй өндөр түвшин буюу нэг тонн нь 300 гаруй ам.долларт хүрч байсан бол ирэх жил 225 орчим ам.доллар байна гэж шинжээчид үзэж байна.

Уран

Дэлхийн эдийн засгийн хямрал харьцангуй бага хэмжээгээр нөлөөлж буй эрдэс түүхий эдийн зах зээл бол уран гэдэг нь сүүлийн саруудын зах зээлийн үнэ ханшийн байдлаас харагдаж байна. Аравдугаар сарын сүүлээс үнийн уналт нь зогсож нийлүүлэлтийн талын хүчин зүйлээс голлон шалтгаалж буцан өсөж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, ураны зах зээлийн нийлүүлэлт бусад эрдсүүдийн адил эрэлтээсээ хэт илүү түвшинд очоогүй гэсэн үг юм. Аравдугаар сард энэ оны хамгийн доод үнэ буюу нэг фунт (0.45 кг) уран 45 ам.долларт хүрээд дэлхийн ураны гол үйлдвэрлэгчдийн нэг Uranium One компани Өмнөд Африк дахь Доминионы уурхайгаа хаах болсонтой холбогдуулан ураны үнэ дахин өсч 55 ам.долларт хүрсэн. Түүнээс хойш бараг өөрчлөгдөөгүй байна. Хамгийн сүүлийн байдлаар нэг фунт ураны үнэ 53 ам.доллар байна.

Үнэ харьцангуй тогтворжих хандлагатай байгаа, нөгөө талаар ирэх жилүүдэд шинээр цөмийн эрчим хүчний станцууд баригдах тоо хэмжээ нэмэгдэж байгаа учраас Францын ”Арева” Нигер улсад 1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтаар ураны уурхай байгуулахаа зарласан нь ураны салбарын хөрөнгө оруулагчдад бага ч гэсэн найдлага төрүүлж байна.

”TradeTech”–ийн мэдэгдсэнээр арванхоёрдугаар сард “шар бялуу“-ны долоо хоногийн эрэлт 6 гаруй сая фунт байсан нь нийлүүлэлтээсээ даруй 2.2 саяар илүү байсан байна. Ураны үндсэн хэрэглэгч болох цөмийн эрчим хүчний реакторын тоо сүүлийн үед огцом биш ч байнга нэмэгдэж байна. Наймдугаар сард дэлхий даяар 318 реактор шинээр баригдана гэж байсан бол арванхоёрдугаар   сар гэхэд энэ тоо даруй 376-д хүрснийг Resource Capital Research мэдээлсэн байна. Арабын нэгдсэн Эмиратад 8, Италид 10, Их Британид 6, Вьетнамд болон Польшд тус бүр 6 реактор шинээр баригдахаар яригдаж байгаа юм байна. Эрэлт цаашид энэ хэмжээндээ хадгалагдвал үнэ өсөх нь дамжиггүй юм. Шинжээчдийн үзэж байгаагаар ирэх жилд ураны үнэ харьцангуй тогтвортой байх бөгөөд ураны оксидын спот үнэ 50-65 ам.доллар орчимд хэлбэлзэх ажээ.

Хөрөнгийн зах зээл

Монгол улсад ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа, хувьцаа нь олон улсын хөрөнгийн биржүүд дээр арилжаалагдаж байгаа компаниудын хувьцааны үнэ ханш өнгөрсөн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн талаар товч авч үзье. Өнгөрсөн сарын тоймын жагсаалтаас Bayfield Ventures компанийг хасч Cameco Corporation-ийг нэмж оруулсан болно.

2008 он дэлхийн ашигт малтмал уул уурхайн салбарын түүхэнд тэмдэглэхүйц хамгийн бараан гэж хэлж болохоор жил болж өнгөрлөө. 2002 оны үеэс эхэлсэн эрдэс түүхий эдүүдийн үнэ ханш огцом өсч, зарим талаар түүхэнд байгаагүй түвшиндээ хүрсэн нь 2008 оны дунд үе байлаа. Дэлхийн санхүүгийн хямрал гүнзгийрсээр эдийн засгийн хямрал болж хувирснаар  эрдсийн зах зээл дэх үнэ ханш огцом унасаар эргээд 2003-2004 онуудын түвшиндээ очоод байна. Үүний үр дүнд мэдээж тус салбарын компаниудын хөрөнгө санхүү ч огцом “агшаад“ байна.

Нэгэн цагт дэлхийн хайгуулын хөрөнгө оруулалтын хэмжээгээр топ 10-д орж байсан Монгол улсад ашигт малтмалын хайгуулын болон олборлолт явуулж буй 20-иод компанийг ч тэрхүү  “агшилт“ тойрч өнгөрсөнгүй. Ялангуяа 2008 оны 10-11 саруудад тэдгээр компанийн хувьцааны үнэ тухайн оны хамгийн доод түвшиндээ хүрсэн юм. Зарим компанийн хувьцааны үнэ буурсаар шинэ онтой золгож байна. Дэлхийн уул уурхайн магнат Rio Tinto, газрын тосны Petro Matad, нүүрс, ураны хайгуул хийж буй Polo Resources компаниудын оны сүүлчийн өдрийн ханш 2008 оны хамгийн доод ханш байлаа. Үлдсэн 17 компанийн хувьцаа оны хамгийн доод түвшнээсээ ямар нэг хэмжээгээр өсөөд байна. Ялангуяа нүүрсний Mongolia Energy Corporation, ураны Khan Resources, Western Prospector, алтны Centerra Gold компаниудын хувьцаа оны хамгийн доод түвшнээсээ 2.1 - 4.7 дахин өссөн нь хамгийн өндөр өсөлт байлаа.

2008 оны 5, 6 дугаар сарууд ихэнх компаниудын хувьцааны ханшны оргил үе байлаа. Хүснэгтийн Hi/La харьцаанаас оны оргил ханш болон сүүлийн өдрийн ханшийн харьцааг харж болно. Харамсалтай нь нэг ч компанийн хувьцаа буцаж оны хамгийн өндөр ханшдаа буцаж хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл, компаниудын хувьцааны ханш оны сүүлийн өдрийн байдлаар хамгийн дээд ханшнаасаа 2-10 дахин унасан байна. Ураны East Asia Minerals, нүүрс, ураны Polo Resources компаниудын хувьцааны ханш оны хамгийн дээд түвшнээсээ 10 дахин буурчээ. Харин дэлхийн уул уурхайн “их аварга“ BHP Billiton, Францын төрийн өмчит ураны Areva, дэлхийн ураны лидер Cameco, Канадын алт,зэс, молибдены Entrйe Gold компаниудын хувьцааны үнэ оны дээд түвшнээсээ 1.6 – 2.5 дахин унасан нь хамгийн бага уналтад тооцогдож байна.

2008 онд компаниудын хувьцааны ханш хэр хэлбэлзсэнийг хүснэгтийн Hi/Lo харьцаанаас харж болно. Өмнө хэлсэнчлэн ихэнх компанийн хувьцааны үнэ 5-6 дугаар саруудад хамгийн өндөр түвшиндээ хүрсэн бол 10-11 дүгээр саруудад хамгийн доод түвшиндээ очсон. Хамгийн их уналтад өртсөн компаниудад алтны Centerra Gold, нүүрсний Mongolia Energy Corporation, алт, зэсний Fortress Minerals, ураны East Asia Minerals, Western Prospector, Khan Resources, нүүрс ба ураны Polo Resources компаниуд орж байна. Эдгээр компанийн хувьцааны үнэ хамгийн дээд түвшнээсээ 10-16 дахин буурч хамгийн доод түвшиндээ очсон байна. Харин BHP Billiton, Areva, Cameco компаниудын хувьцааны дээд ба доод ханшны харьцаа 2.3 – 2.8 байгаа нь хамгийн бага хэлбэлзэлд тооцогдож байна.