Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Events

“Road Expo Mongolia 2013” үзэсгэлэн нээгдлээ

Авто замын техник, технологийн “Road Expo Mongolia 2013” олон улсын үзэсгэлэн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт өнөдөөр эхэллээ. Зам тээврийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим болон Монголын автозамчдын холбооноос энэхүү үзэсгэлэнг зохион байгуулсан байна. Ерөнхий ивээн тэтгэгчээр “Вагнер Ази” компани оролцжээ.

Олон улсын тэргүүний туршлагад суурилсан дэвшилтэт техник технологийг танилцуулах, хөрөнгө оруулагчид болон авто замын ажил гүйцэтгэгчид нэг дор цуглаж өөрсдийн үйл ажиллагааг танилцуулан мэдээлэл солилцох, бизнесийн түншүүдтэй харилцаа холбоо тогтоох боломжийг олгох зорилготой уг үзэсгэлэнг Зам тээврийн дэд сайд Х.Ержан нээж үг хэлсэн юм.

Үзэсгэлэнг үзэхээр замын салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадууд хүрэлцэн ирсэн байлаа. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ч нэлээд оролцож байсан юм. Үзэсгэлэн хоёр өдрийн турш үргэлжилнэ. 


Э.Хулан