2020 онд БНХАУ-ын нүүрсний хэрэглээ ойролцоогоор 4,8 тэрбум тоннд хүрнэ гэж тус улсын Нүүрсний ассоциацаас таамаглал дэвшүүлжээ. Хятадын эрчим хүчний хэрэглээний 60 хувийг нүүрс эзэлж буй. Тус улсын нүүрсний олборлолт жилд дунджаар 190 сая тонноор нэмэгдэж байна.
Гэлээ ч сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор 28 мянга гаруй нүүрсний уурхайг 14 мянга хүртэл бууруулаад байгаа юм. Хятад улс энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 2,13 тэрбум тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 3,5 хувиар буурчээ. Тус улсын нүүрсний импорт энэ онд 14,1 хувиар өсч, 187 сая тоннд хүрсэн бол нүүрсний экспортын хувьд 22 хувиар буурч, 4,9 сая тонн болсон байна.
Э.Од