Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Шинхуа групп Казахстанд 8 тэрбум долларын хөрөнгө оруулна

БНХАУ-ын нүүрсний үйлдвэрлэлээр тэргүүлэгч Шинхуа групп Казахстаны нүүрсний салбарт 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. “Kaznex Invest” компанийн Гүйцэтгэх захирал Кайрата Кармановын мэдэгдэж буйгаар Хятадын компанийн төлөөлөгчид Карангандины бүс нутаг дахь нүүрсний уурхайд олборлолт явуулахдаа жилд 6 сая тонн нүүрс олборлох гэнэ.

Шинхуа групп нь хөрөнгө оруулах анхны жилдээ 2 сая тонн нүүрс олборлох аж. Одоогоор Хятад, Казахстаны компаниуд энэхүү нүүрсний уурхайг ашиглах төслийн төлөвлөгөөг нарийвчлан гаргах асуудлаар хэлэлцэж буй бөгөөд энэ онд багтаан хамтран ажиллах гэрээнд гарын үзэг зурах юм байна. Мөн Шинхуа групп нь Австралийн Рио Тинто компанийн хувь эзэмшиж буй “Clermont Coal и Coal & Allied” төслийг худалдан сонирхож байгаа аж.

Нүүрсний хэрэглээ нь жил ирэх тусам эрчимтэй нэмэгдэж буй Хятад улс нүүрсний импортоо нэмэгдүүлэх бүхий л боломжийг анхаарч байгаа билээ. Оросын “Каракан-инвест” компани Хятадын нүүрсний “China Coal Mine Construction Group”-тэй хамтран Кемеровын бүс нутагт жилийн 3-4 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхайг ашиглалтанд оруулах гэж байна. Хятадын тал уг төсөлд нийт 2,2 сая юанийн хөрөнгө оруулж буй юм.

Э.Од