Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын газрын тосны экспортын татвар нэмэгдэнэ

2014 оны нэгдүгээр сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 9,1 ам.доллараар нэмэгдэхээр болж байна. Тус улсын Сангийн яамны мониторингийн мэдээллээр 11 дүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 14-ний хооронд дэлхийн зах зээл дэх Urals маркийн газрын тосны нэг баррелийн үнэ 109,89 ам.доллар байжээ.

Тиймээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний “60-66-90” татварын журмын дагуу ирэх сард экспортын татвар одоогийн 385,7 ам.доллараас тонн тутамд 9,1 ам.доллараар нэмэгдэж, 394,8 ам. доллар болох юм.  Монгол улсын импортын гол бүтээгдэхүүн болох бензиний экспортын татвар одоогийн 347,1 ам.доллараас нэмэгдэж 355,3 ам.доллар болох ажээ.

2013-2014 оны ОХУ-ын бензиний экспортын татвар

 

1 дүгээр сар

-  0, 8 ам.доллар

356 ам.доллар

2 дугаар сар

+ 7 ам.доллар

363 ам.доллар

3 дугаар сар

+ 15,6 ам.доллар

378,6 ам.доллар

4 дүгээр сар

- 17,2 ам.доллар

361,4 ам.доллар

5 дугаар сар

- 20,8 ам.доллар

340,6 ам.доллар

6 дугаар сар

- 17.2 ам.доллар

323,4 ам.доллар

7 дугаар сар

+ 8,8 ам.доллар

332,2 ам.доллар

8 дугаар сар

+ 9,6 ам.доллар

341,8 ам.доллар

9 дүгээр сар

+18,8 ам.доллар

360,6 ам.доллар

10 дүгаар сар

+14,1 ам.доллар

374,7 ам.доллар

11 дүгээр сар

-20,5 ам.доллар

353,6 ам.доллар

12 дугаар сар

-10,2 ам.доллар

347,1 ам.доллар

2014 оны 1 дүгээр сар

+ 9,1 ам.доллар

355,3 ам.доллар

 

Э.Од