Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Алс Дорнодыг хөгжүүлэх хөтөлбөр ирэх сард эхэлнэ

ОХУ нь Алс Дорнод, Сибирийг эдийн засгийн томоохон бүс нутаг болгон хөгжүүлэх өргөн цар хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон билээ. 2025 он хүртэл хэрэгжих холбооны төлөвлөгөөт тус хөтөлбөрийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр Төрийн ДУМ-ээр баталлаа.

Энэхүү хөтөлбөрийн эхний үе шат нь “Алс Дорнод, Забайкаль бүс нутгийг 2018 он хүртэл хөгжүүлэх” төсөл юм. Төслийн 2014-2017 онд зарцуулах 696,9 тэрбум рублийн хөрөнгийг тээвэр, эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэхээр тусгаж, үүнд агаарын тээврийн 40 болон усны аж ахуйн 17 байгууламжийг тус тус шинэчлэх, 682 км авто зам барих, БАМ болон Транссибирийн төмөр замыг хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд багтжээ.

Э.Од