Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

2013 онд Оросын нүүрсний олборлолт 0,8 хувиар буурчээ

2013 оны дүнгээр ОХУ-ын нүүрсний олборлолт 352 сая тоннд хүрч, өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 0,8 хувиар буурчээ. Харин нүүрсний экспортын хувьд  140 сая тонн буюу өнгөрсөн оныхоос 11,4 хувиар өссөн байна.  Дотоодын зах зээлд 2012 оныхоос 6,7 хувиар бага буюу 175 сая тонн нүүрс нийлүүлсэн аж.

Тус улс нь дэлхийн нүүрсний зах зээлд томоохон тогтлогч болоод байгаа бөгөөд энэхүү салбараа газрын тосны адил стратегийн бодлоготойгоор хөгжүүлэхээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. ОХУ нь 2030 он гэхэд нүүрс олборлолтоо 32 хувиар нэмэгдүүлэн 420 сая тоннд хүргэхээр төлөвлөөд байгаа юм.

Э.Од