Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Давосын Дэлхийн эдийн засгийн форум эхэллээ

Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн форум өнөөдөр ажлаа эхэллээ. Энэ удаагийн чуулган нь “Дэлхийн өөрчлөн байгуулалт: Улс төр ба бизнест үзүүлэх үр нөлөө” уриан дор явагдаж байна. Давосын Дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагч, профессор Клаус Швабын мэдээлж буйгаар иноваци орчин цагийн амьдралд хэрхэн нөлөөлөх, глобаль хөгжлийн боломж, эдийн засаг дахь иргэний нийгмийн оролцоо, дэлхийн хүн амын өсөлт гэсэн үндсэн дөрвөн сэдэв дор төвлөрөн чуулах бөгөөд БРИКС болоод G20 орнуудын асуудлыг хөндөх аж.

44 дэх удаагийн Дэлхийн эдийн засгийн форумаар Монгол улсын талаарх тусгай бага хурал зохион байгуулагдах юм. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн жилийн чуулганд оролцох үеэр хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан билээ. Санамж бичгийн хүрээнд Дэлхийн эдийн засгийн фоорумтай хамтран өнгөрсөн есдүгээр сарын 14-15 Улаанбаатар хотноо дугуй ширээний уулзалтыг зохион байгуулсан бөгөөд уулзалтын үр дүнг энэ жилийн Дэлхийн эдийн засгийн форумаар танилцуулах учиртай.

Энэ удаагийн арга хэмжээнд дэлхийн 40 орны Төрийн тэргүүн бүхий нийт 2500 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.

Э.Од