Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Кызыл-Курагино төмөр зам Улаангом-Өлгийгээр дайран өнгөрнө

ОХУ нь Тувагийн Элегест, Элга нүүрсний томоохон оруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор ордуудаас “Кызыл-Курагино” 415 км урттай төмөр замыг Транссибиртэй холбох төслийг хэрэгжүүлэх гэж байгаа билээ. Уул уурхайн зориулалттай энэхүү салаа төмөр замыг үргэлжлүүлэн, Монголын газар нутгаар дайран, Хятадад хүргэхээр төлөвлөж буй.

Тус зам нь Тувагийн Кызылээс манай улсын Улаангом-Өлгийгээр дайран Хятадын хил хүрнэ хэмээн Буриадын Эдийн засгийн яамны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн байна. Уг мэдээнд Монгол улсад 2016 он хүртэл дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх гэж байгаа тухай дурджээ.

Төслүүдийг хэрэгжүүлснээр Монгол, Орос, Хятадын хоорондын ачаа тээвэр 20%-иар нэмэгдэх боломж бүрдэнэ. Тэр дундаа Монгол-Оросыг холбосон төмөр замын олон улсын транзит тээвэр 25%-иар нэмэгдэнэ гэсэн байна. Эхний ээлжинд Хиагт-Улаанбаатар-Эрээн болох ТрансМонголын төмөр замыг шинэчлэх, Оросын Тувагаас Хятад хүртэлх Монголын газар нутгаар дамжин өнгөрөх Кызыл-Улаангом-Өлгий гэсэн шинэ төмөр замыг байгуулахаар төлөвлөж буй талаар дээрх мэдээлэлд дурджээ.

Э.Од    

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.27.134)
    Эрдэнэс оюу хот
    2021 оны 06 сарын 04 | Хариулах