Шведийн уул уурхай, худалдааны Glencore, “Peabody Coal” компаниуд Wambo болон нүүрсний “Нэгдсэн уурхайн үйлдвэр” /United Colliery/-тэй хамтран Hunter Valley хэмээх анхны хамтарсан үйлдвэрлэлээ байгуулахаар болжээ. Тус хоёр компани энэхүү үйлдвэрээ үр ашиг ихтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд тус үйлдвэрийг нь 2017 оноос жилд 6 сая тонн нүүрс боловсруулан ажиллуулах зорилготой аж.
Австралийн Дэд бүтэц, Ойн аж ахуй, Уул уурхай, Эрчим хүчний холбооны удирдлага “Сүүлийн хоёр жилд тус бүс нутагт нүүрсний үйлдвэрлэл саатсанаас болж хөрөнгө оруулалт буурч, ажилгүйдэл нэмэгдсэн. Хамтарсан үйлдвэр энэ бүхнийг сэргээх болно” хэмээн мэдэгджээ.
Г.Идэр