Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Рио Тинто” компани зэсийн “Коргантас” төслийг эхлүүлэв

“Рио Тинто” болон Казахстаны төрийн өмчит “Казгеология” компаниуд тус улс дахь зэсийн “Коргантас” ордыг ашиглах хамтарсан компанийг өнгөрсөн 2 дугаар сард байгуулсан юм. Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд эхний шатанд эрэл хайгуул, аэрогеофизикийн судалгааны ажлыг 4 дүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна.

Энэ ажлын үр дүнд ордын эрдсийн агууламж, эрдсийн нөөцийн хэмжээг JORC стандартын дагуу тогтоох юм. Эрэл хайгуул, судалгааны ажлын нийт өртөг 6 сая ам.долларыг “Рио Тинто” компанийн хөрөнгө оруулалтаар хийхээр болжээ.

Э.Од