Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын аж үйлдвэрлэл эрчимжиж эхэллээ

Хятадын аж үйлдвэрийн эрчмийн үзүүлэлтийг илтгэдэг “Manufacturing Purchasing Managers’ Index” (PMI) гуравдугаар сард 51.8%-ийн үзүүлэлттэй гарсан нь бараг сүүлийн таван жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Энэ тухай тус улсын Статистикийн ерөнхий газар өнөөдөр мэдээллээ. Уг үзүүлэлт сүүлийн найман сар дараалан тасралтгүй өсөлттэй гарсан нь Хятадын эдийн засаг харьцангуй тогтворжих хандлагатай болсныг харуулж буйг эдийн засагчид онцолж байна.

Хамгийн сүүлд 2012 оны дөрөвдүгээр сард уг үзүүлэлт 53.3-тай гарч байснаас хойш ийм өндөр түвшинд хүрч байгаагүй юм. Хятадын аж үйлдвэрлэлийн PMI үзүүлэлт өнгөрсөн хоёрдугаар сард 51.6 үзүүлэлттэй гарсан юм.  

Уг индексийн дагуу 50-иас дээш үзүүлэлттэй гарвал өсөлттэй, хэрэв доош дүнтэй гарвал бууралттай буйг илтгэдэг.

Хятадын статистикийн ерөнхий газрын ахлах статистикч Заогийн Синхуа агентлагт мэдээлснээр тус улсын дэвшилтэт технологи үйлдвэрлэлийн салбар хурдацтай тэлж байгаагийн зэрэгцээ зарим уламжлалт аж үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэл, менежментийн байдал  ч харьцангуй сайжрах замдаа ороод буй ажээ.


Б.Төгс