Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын төмрийн хүдрийн импорт буурчээ

БНХАУ-ын Гаалийн албаны мэдээллээр, тус улс нь долдугаар сард 86.25 сая тонн төмрийн хүдэр импортолсон байна. Энэ нь өмнөх зургадугаар сард 94.7 сая тонн төмрийн хүдэр импортолсонтой харьцуулбал 8.9%-иар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4%-иар буурсан үзүүлэлт ажээ.

Төмрийн хүдрийн импорт ийнхүү буурсан нь тус улсын гангийн үйлдвэрүүдийн худалдан авалт багассантай холбоотой юм байна. Энэ үед халууны улирлаас үүдэн төмөрлөгийн үйлдвэрүүдийн үйлдвэрлэл буурдаг талтай. Гэхдээ энэ жилийн хувьд долдугаар сарын байдлаар Хятадын ган хайлуулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үетэй харьцуулбал 10.3%-иар өссөн байна. Тиймээс тус улсын гангийн үйлдвэрийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн импорт буурч буйн гол шалтгаан нь дотоодод үйлдвэрлэсэн баяжмалаа илүүтэй худалдан авч байгаатай холбоотой аж.

Гэсэн хэдий ч энэ оны эхний долоон сарын байдлаар Хятад улс нийт 625 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.5%-иар өсчээ. 

Э.Од