Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Кызыл-Курагино төмөр замын төсөлд Хятад оролцох сонирхолтой байна

ОХУ-ын Тувагийн БНУ-ын Засгийн газрын тэргүүн Шолбан Кара-Оола БНХАУ-д айлчилжээ хийжээ. Тэрбээр айлчлалын хүрээнд БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны Баруун бүсийн хөгжлийн хэлтсийн орлогч дарга Сяо Вэйминтэй уулзалт хийсэн байна. Уулзалтаар Орос-Монгол-Хятад улсын “Эдийн засгийн коридор” байгуулах санаачилгыг хэрэгжүүлэх хөтөлбөрт багтсан төслүүдийн талаар санал солилцсон аж. Энэхүү хөтөлбөрт Тува улстай холбоотой дэд бүтцийн хоёр төслийг Оросын талаас дэвшүүлсэн байдаг. 

Төмөр замын хойд коридор: Курагино – Кызыл – Цагаантолгой – Арц суурь – Овоот – Эрдэнэт – Салхит – Замын-Үүд – Эрээн – Улаанцав – Жанчхүү – Бээжин– Тянжин
Төмөр замын баруун коридор: ”Курагино – Кызыл – Цагаантолгой – Арц суурь – Ховд–Такашикэн–Хами муж–Цонжийн хотон үндэстний өөртөө засах тойрог– Өрөмч”

“Кызыл-Курагино” чиглэлийн төмөр замын төсөлд Хятадын тал оролцох сонирхолтой байгааг Тувагийн Засгийн газрын тэргүүн Шолбан Кара-Оолад БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны Баруун бүсийн хөгжлийн хэлтсийн орлогч дарга Сяо Вэймин илэрхийлсэн байна.

ОХУ нь Тувагийн Элегест, Элга нүүрсний томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор ордуудаас 412 км урттай “Кызыл-Курагино” төмөр замыг Транссибиртэй холбох төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Уул уурхайн зориулалттай энэхүү салаа төмөр замыг Монголын газар нутгаар дайруулан, Хятадад хүргэхээр анх төлөвлөж байсан юм. .

Есдүгээр сарын эхээр Владивосток хотноо зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн форумын үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Кызыл-Курагино” чиглэлийн төмөр замын төслийн талаар Тувагийн талтай чухалчлан ярьсан талаар Шолбан Кара-Оола нэгэн ярилцлагадаа өгүүлжээ. Тэрбээр энэ тухай, “Кызыл-Курагино” чиглэлийн төмөр зам нь Оросын хэд хэдэн бүс нутагт хамааралтай төсөл гэхээсээ илүүтэй 2-3 улсын дэд бүтцийн ашиг сонирхлын өрсөлдөөн байгааг нуухгүй гэдгээ онцолсон байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар Тувагийн Засгийн газрын тэргүүн Шолбан Кара-Оола Монгол улсад албан айлчлал хийхээр төлөвлөж буй тухай “РЖД-Партнер.ру” сайтад мэдээллжээ.

Э.Од

  • Z (66.181.164.81)
    Manaih tumur zamaa zuun hoish ni tatahgeed baidag orsuud bolohoor Mongoloor dairuulaad nevt Chinaruu tatahgeed 2 tusul yrij baidag ene odoo yu bolj bna aa Manaih chine 200 km tataad heldee hurgeh ymiig 1800 yvna geed baigaa Orsuud bolohoor uur bodoltoi baina daa
    2017 оны 09 сарын 26 | Хариулах