Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Каз Минералс”-ын олборлолтыг Киргизийн Засгийн газар гурван сарын хугацаатай зогсоолоо

Киргизийн Аж үйлдвэр, Эрчим хүч, газрын хэвлийн асуудал хариуцсан улсын хороо тус улсын зэс алтны “Бозымчак” ордын олборлолтын тусгай зөвшөөрлийг гурван сараар түдгэлзүүлж, үйл ажиллагааг нь зогсоосныг Казахстаны “Каз Минералс” групп мэдэгдэлдээ онцолжээ.

“Каз Минералс” групп нь Казахстан улсад зэсийн хэд хэдэн уурхайн төслийг хэрэгжүүлдэг ба Киргизийн “Бозымчак” ордод мөн үйл ажиллагаа явуулдаг юм.  Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй тус группын төслийг ямар шалтгаанаар зогсоох болсон талаар  “Каз Минералс”-ынхан тодорхой мэдээлэлгүй байгаагаа илэрхийлжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлэлд Киргизийн Байгаль орчин, техникийн аюулгүй байдлын хяналтын газраас  тухайн ордын олборлолтын явцад гарсан  зөрчлийг арилгах үүднээс  компанийн лицензийг түр түдгэлзүүлсэн хэмээн дурьдсан байна.

Сүүлийн үед  Казахстан,  Киргизийн улс төрчдийн дунд “Бозымчак” орд дахь  төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор халуун маргаан өрнөх болсон юм. Учир нь, Киргизийн нөлөө бүхий улс төрчид тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Казахстаны төрийн тэргүүнийг хөндлөнгөөс оролцсон хэмээн буруутгасаар байгаа юм. Сонгууль болохын өмнөхөн Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Киргизийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй уулзсан аж.  

“Бозымчак” ордоос 2016 онд 7000 тонн катодын зэс, 38000 унц алтыг олборлон боловсруулжээ.

Г.Идэр