Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадад гангийн үйлдвэрлэлийн хамгийн том нэгдэл бий болж магадгүй

Хятадын гангийн үйлдвэрлэлийн гигант “Baowu Steel” нь өөрийн өрсөлдөгч “Magang” группийг худалдаж авах хэлэлцээрийг эхлүүлсэн тухай албан бус мэдээлэл цацагджээ. Аль аль талууд хэлэлцээрийн талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Хэрэв Хятадын гангийн тэргүүлэгч хоёр үйлдвэрлэгчийн хэлэлцээр бодит биеллээ олбол дэлхийн гангийн хамгийн том нэгдэл бий болно гэж олон улсын шинжээчдийн үзэж байгаа юм.

2016 онд “Baosteel” групп нь 3 тэрбум юань буюу 438 сая ам.доллараар “Wuhan Iron and Steel” компанийг худалдан авснаар дэлхийн гангийн 2 дахь том үйлдвэрлэгч “Baowu Steel” групп үүсэн билээ. Өнгөрсөн жилийн үзүүлэлтээр “Baowu Steel” групп 65.4 сая, “Magang” групп 19.71 сая тонн тус тус ган үйлдвэрлэсэн байна. Өнөөгийн байдлаар жилд 97 сая тонн гангийн үйлдвэрлэлээр “Arcelor Metal” компани дэлхийд тэргүүлж буй.

Өмнө нь есдүгээр сарын 18-нд “Baowu Steel”, “Ansteel”, “Magang” болон “China Orient Asset Management” хамтран “Huabao Metalurgical Assets Management” компанийг байгуулснаа мэдэгдсэн. Хамтарсан компанийн 37.5%-ийг “Baowu Steel”, тус бүр 25%-ийг “China Orient Asset Management” болон “Ansteel”, 12.5%-ийг “Magang” эзэмших ажээ.

БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “ногоон” бодлогын хүрээнд 2020 он гэхэд тус улсын гангийн нийт үйлдвэрлэлийн 60%-ийг 10 компани бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн юм.

Э.Од