Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Trafigura” компани Саудын Арабад металургийн цогцолбор байгуулна

Саудын Арабын төрийн өмчит “Modern Mining Holding” болон Сингапурт бүртгэлтэй олон улсын худалдааны компани “Трафигура” хамтран металургийн цогцолбор байгуулах хэлэлцээрийг үзэглэсэн байна. Тус цогцолборыг Саудын Арабын Жубайль далайн боомтоос 60 км зайд Персийн булангийн ойролцоо байгуулах юм. Энэхүү төсөл нь нийт 2.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар үнэлэгдэж буй. 

Металургийн цогцолбор нь жилд 400 мянган тонн зэс, 200 мянган цайр болон 55 мянган тонн хар тугалга тус тус үйлдвэрлэх хүчин чадалтай. Барилгын ажлыг 2020 оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөжээ. 

Энэ нь Персийн булангийн орнуудын анхны цэвэр зэсийн томоохон үйлдвэр болох аж. Үйлдвэрийн түүхий эдийг ойролцоох зэсийн ордуудаас болон импортын зэсийн баяжмалаар хангахаар тооцоолжээ. Саудын Араб нь газрын тосны экспортын хамаарлыг бууруулах зорилгоор уул уурхайн бусад үйлдвэрлэлийг хөгжүүлэх “Saudi Vision 2030” стратегийн зорилтын хүрээнд зэс хайлуулах үйлдвэр бүхий металургийн цогцолборыг байгуулах гэж байгааг тус улсын Засгийн газар мэдэгджээ.

Э.Од