Чилийн төрийн “Codelco” компанийн мэдээллээр, зэсийн “Chuquicamata” уурхайн гүний олборлолт энэ оны хоёрдугаар хагаст эхлэх гэж байна. Өнгөрсөн онд “Codelco” компанийн нийт 1.8 сая тонн зэсийн 653 мянган тонныг “Chuquicamata” болон ойролцоох “Radomiro Tomic” зэрэг хоёр уурхайгаас олборложээ.
“Chuquicamata”-г гүний уурхайн олборлолт руу шилжүүлэх 5.55 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай төслийг 2018 онд эхлүүлсэн байна.
Энэ нь компанийн зүгээс уурхайнуудын шинэчлэлд ирэх 10 жилд зарцуулах 39 тэрбум ам.долларын төслүүдийн зөвхөн нэг хэсэг нь юм. Харин Чилийн Засгийн газраас “Codelco” компанид 400 сая ам.долларын санхүүжилт хийхээр төлөвлөжээ.