Швейцарийн “Glencore” компани нь Конго улсад хэрэгжүүлж буй зэс-кобальтын Мутанда орд дахь уурхайн олборлолтын үйл ажиллагаагаа зогсоож, хаах болсноо мэдэгджээ. Энэхүү уурхайн үйл ажиллагаа урт хугацааны хувьд эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж төслийг хэрэгжүүлэгч компанийн зүгээс үзэж байна.
Дэлхийн түүхий эдийн зах зээл дээр кобальтын үнэ буурч, олборлолтын зардал өсөхийн сацуу Конго улсын Засгийн газраас уул уурхайн салбарын татвар хураамжаа нэмэгдүүлсэн нь Мутанда ордын уурхайг хаах гол шалтгаан болсныг “Glencore” компани тайлбарлажээ.
2018 онд Мутанда ордын уурхайд 200 мянган тонн зэс боловсруулж, 27 мянган тонн кобальт олборлосон байна. Энэ он гарснаас хойш олон улсын түүхий эдийн зах зээл дээр кобальтын үнэ 40%-иар буурчээ. Уг түүхий эдийн үнэ буурснаас “Glencore” компани 350 сая ам.долларын алдагдалд орсон тухай мэдээлж байсан билээ.
Э.Од