Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын нүүрсний импорт есдүгээр сард буурав

2019 оны эхний гурван улирлын байдлаар, Хятадын нүүрсний олборлолтын хэмжээ 2.74 тэрбум тоннд хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.5%-иар өссөн тухай тус улсын Статистикийн хороо мэдээллээ.

Зөвхөн есдүгээр сард 320 сая тонн нүүрс олборлосон нь 2018 оны мөн үеэс 4.4%-иар нэмэгдсэн аж. Өнгөрсөн сард 30.29 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх наймдугаар сарынхаас 8.1%-иар буурсан үзүүлэлттэй байна. Энэ оны эхний есөн сарын хугацаанд нийт 250.57 сая тонн нүүрс импортолсон бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.5%-иар өсчээ. 2018 онд тус улсын нүүрсний импортын хэмжээ 281.23 сая тоннд хүрсэн юм.

Э.Од