Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Sinosteel” компани нь Баруун Австралид боомт, төмөр зам барих эрх авлаа 

Хятадын “Sinosteel” компани нь Баруун Австрали дахь Оукежи боомтын өргөтгөл, тус боомт хүртэлх төмөр зам барьж байгуулах төслийн эрхийг Японы “Mitsubishi” группээс худалдан авчээ. Төмөр замын хувьд тус улсын төмрийн хүдрийн гол бүс PiIbara-аас татах юм.

2011 онд уг төслийн 50%-ийг Хятадын “Sinosteel” компаниас 250 орчим сая ам.доллараар “Mitsubishi” групп худалдан авсан байдаг.  “Sinosteel” компанийн хувьд 1.6 тэрбум ам.долларын өртөг бүхий төслийн “Weld Range” уурхайг 2010 оноос ашиглаж эхэлсэн боловч дэд бүтэц, тээврийн зардлаас шалтгаалан төслийг 2011 онд зогсоожээ. “Mitsubishi” групп нь өөрийн эзэмшлийн төмрийн хүдрийн “Jack Hills” уурхайгаас бүтээгдэхүүнээ Оукежи боомтыг ашиглан экспортлохоор төлөвлөж байсан ч дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ буурсны улмаас олборлолтоо мөн зогсоосон байна. Хоёр компанийн аль аль уурхай нь төмрийн хүдрийн агууламж бага (32-33%) бөгөөд далайн эргээс 400-570 км алслагдмал зэрэг нь сул тал болдог.

Одоо Хятадын компани төмрийн хүдрийн уурхайн төслөө төмөр зам, боомтын өргөтгөлийн бүтээн байгуулалттай хамтаар нь хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ нь нийт 6.8 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа юм.

Э.Од