Дэлхийн төмрийн хүдрийн томоохон үйлдвэрлэгч Бразилийн “Vale” компани, Хятадын гангийн гол үйлдвэрлэгч “Baowu Iron&Steel” групптэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Олон улсад төмрийн хүдэр болоод гангийн үйлдвэрлэлийн худалдаа эрхлэх хамтарсан компани байгуулахаар талууд тохиролцсон байна. Энэхүү хамтын ажиллагаа нь “Baowu Iron&Steel”-ийн жилд 100 сая тонн ган үйлдвэрлэх зорилтод хүрэхэд томоохон түлхэц болно хэмээн тус групп үзэж байгаа юм.
Э.Од