Мексикийн “Southern Copper” компанийн зэсийн 1.4 тэрбум ам.долларын өртөгтэй Tia Maria төслийн үйл ажиллагааг сэргээн явуулах зөвшөөрлийг Перу улсын Засгийн газраас олгожээ. Тус компани нь “Grupo Mexico” группийн бүрэлдэхүүнд багтдаг байна.
Перугийн өмнөд хэсэгт орших энэхүү зэсийн уурхайн төсөл нь 2010 оноос хэрэгжиж эхэлсэн ч байгаль орчин болоод ус бохирдуулна гэж болгоомжилсон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас төслийн үйл ажиллагаа 3 удаа зогсоход хүрчээ. Хамгийн сүүлд, 2019 оны наймдугаар сард уг зэсийн уурхайн “Southern Copper” компанийн тусгай зөвшөөрлийг Перугийн Засгийн газраас цуцалж байжээ.
Одоо дахин боловсруулсан төсөл нь байгаль орчны аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах болно гэж тус компанийн удирдлага үзэж байгаа бөгөөд уурхайг 2020 онд ашиглалтад оруулна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. Tia Maria төсөл нь жилд 120 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай.
Э.Од