Японы гангийн томоохон үйлдвэрлэгч “Nippon Steel” нь уул уурхайн “Anglo American” компаниас Австрали дахь нүүрсний “Grosvenor” уурхайн хувь эзэмшлийг худалдан авсан байна. Тодруулбал, 60 сая ам.доллараар тус уурхайн 5%-ийг эзэмшихээр болжээ.
Энэ уурхай нь “Nippon Steel” компанийн мөн л 5%-ийн эзэмшилтэй “Moranbah North” нүүрсний уурхайд ойр байршдаг аж. “Grosvenor” уурхай Зүүн Австралийн Квийнслэнд мужид оршдог бөгөөд 2016 оноос өндөр чанарын коксжих нүүрсний олборлолт явагдаж байгаа юм.
Э.Од