Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Австралийн уул уурхай, барилгын гүйцэтгэгч "CIMIC" группын шинэ захирлыг томиллоо

Австралийн уул уурхай, барилгын гүйцэтгэгч "CIMIC" групп шинэ гүйцэтгэх захирлаараа Жан Сантамариаг дэвшүүлэн томиллоо. Тэрбээр уул уурхай, барилгын салбарт ажиллахуйц хангалттай туршлагатай нэгэн бөгөөд өмнө нь "CPB Contractors" болон "UGL" (Unitel group) зэрэг компанид Гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан юм. 

Өмнө нь "CIMIC" группын Гүйцэтгэх захирлаар Майкл Райт ажиллаж байсан. "CIMIC" группын ТУЗ-ийн дарга Марселино Фернандез Вердез “Жан Сантамариагийн барилгын бизнесийн салбарт ажилласан 20-иод жилийн туршлага нь цаашид "CIMIC" группын үйл ажиллагааны тогтвортой өсөлтийг үргэлжлүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Мөн “Сантамариа бол "CIMIC" группын бүхий л үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд мэддэг төдийгүй ажилчдыг хөгжүүлэх, цаашлаад үйлчлүүлэгчдэд мэргэжлийн үйлчилгээг үзүүлж чадна” гэжээ. 

Вердез мөн “Гүйцэтгэх захирлын албыг хашиж байхдаа гаргасан ололт амжилт, бүтээн байгуулалтынх нь төлөө Райтад талархал илэрхийлье. Түүний энэ салбарт ажилласан 25 жил орчмын арвин туршлага, манай группын үйл ажиллагаанд цаашид ч хадгалагдаж үлдэнэ гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн хэлжээ.

Цаашид шинэ захирал Сантамариагийн хувьд группын үйл ажиллагааны сайн үзүүлэлтийг үргэлжлүүлэн хөгжүүлж, компанийн соёлыг хадгалж үлдэхэд төвлөрөн ажиллах юм байна. "CIMIC" нь 40 мянган ажилтантай, 120 жилийн түүхтэй олон улсын хэмжээний гүйцэтгэгч компани юм.

 

Б. Золоо