Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Эдийн засаг оны эхний улиралд 3.8%-иар буурлаа

Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт оны эхний улиралд буурсан дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тодруулбал дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эхний улиралд (2015 оны үнээр) 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 208.1 тэрбум төгрөг буюу 3.8%-иар буурчээ.

Эдийн засаг 3.8%-иар агшихад олборлох салбар, аж үйлдвэр, барилга, тээврийн салбарын бууралт голлох нөлөө үзүүлжээ. Харин хөдөө аж ахуй, худалдаа, үйлчилгээний салбар болон бүтээгдэхүүний цэвэр татвар өсөлттэй гарчээ.

ДНБ-ийн өсөлт, бууралт, хувиар

(2015 оны зэрэгцүүлэх үнээр, өмнөх оны мөн үеэс)

ДНБ-ийн хэмжээ, их наяд төгрөгөөр, жил бүрийн эхний улирлын байдлаар

Эх сурвалж: ҮСХ

Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн оны эхний улиралд 14.8%-иар өсч байсан бөгөөд үүнд олборлох салбар, аж үйлдвэр, барилгын салбар, бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт голлох нөлөө үзүүлж байжээ.

ДНБ-ийн өөрчлөлтөд салбаруудын оролцоо, нэгж хувиар

 

 

Б. Төгс