Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Aurubis зэс хайлуулах үйлдвэрт 700 сая ам.долларын хөрөнгө оруулна

Ч.Сансар

Зэс хайлуулах Европын хамгийн том компани Aurubis Хойд Америкт металл дахин боловсруулах, хайлуулах үйлдвэр барихад ойролцоогоор 700 сая ам.долларын хөрөнгө оруулна хэмээн өнгөрсөн  7 хоногт мэдэгдлээ.

АНУ-ын Жоржиа мужийн Аугуста хотод хоёр дахь хайлуулах үйлдвэрийг 2024 оны II хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Үйлдвэрийн өргөтгөлийн ажил  хэдийнэ эхэлсэн аж. Тус үйлдвэр нь 2026 оноос хэвлэмэл хэлхээний хавтан, гадуур бүрээстэй зэс кабель зэрэг 180,000 тонн материалыг хайлуулж, дахин боловсруулах боломжийг олгоно хэмээн Aurubis компани тайлбарлажээ.

"Aurubis АНУ-ын стратегийн 200 гаруй  тогтвортой ажлын байр шинээр бий болгож байна" гэж тус компанийн Металлын дахин боловсруулалт хариуцсан захирал Инге Хофкенс хэлэв.

 

Эх сурвалж: Mining.com