Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Anglo American” компани лити хайж эхэллээ

Ч.Сансар

“Цахилгаан батарейд шаардлагатай металлын эрэлт нэмэгдэж байгаа энэ үед Anglo American компани лити нийлүүлэх боломжуудыг эрэлхийлж байна гэж тус компанийн Гүйцэтгэх захирал мэдэгдлээ. Лити бол цахилгаан автомашины батарейнд ашигладаг гол металл. Ногоон эрчим хүч рүү шилжиж байгаа энэ үед литийн эрэлт эрс нэмэгдэж байна. Тус компани литийн уурхай эзэмшдэггүй ч батарей, цахилгаан машин болон сэргээгдэх дэд бүтэц байгуулахад шаардлагатай зэс, никель, төмрийн хүдэр үйлдвэрлэдэг.

"Бидэнд литийн уурхай байхгүй. Гэхдээ бид лити нийлүүлэх боломжуудыг судалж байна. Манай компанийн үйлчлүүлэгчид никель, лити зэрэг илүү олон төрлийн металл худалдан авахыг хүсэж байна. Хэрэв бидний хэрэгцээнд нийцсэн, хэрэглэгчдэд шууд худалдах боломжтой лити зах зээл дээр байгаа бол бид сонирхоно гэж Anglo American компанийн Үндсэн металлын маркетингийн албаны дарга Пол Уорд энэ долоо хоногт Шанхайд болсон Дэлхийн зэсийн чуулга уулзалтын үед мэдэгдэв.

Автомашины үйлдвэрүүд цаашид зөвхөн цахилгаан машин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа. Тиймээс байгаль орчин, нийгэмд ээлтэй батарей үйлдвэрлэхийг нийгэм шаардах болсон байна.

Эх сурвалж: Reuters