Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Индонез улс нүүрс олборлогчдоос 1 дүгээр сараас татвар авна

“Индонез улс нүүрс олборлогчдоос 1-р сараас эхлэн татвар авахаар төлөвлөж байна” гэж тус улсын Уул уурхайн сайд 11 дүгээр сарын 21-нд мэдэгдэв. Энэ татварыг төрийн байгууллагуудад хямд үнээр нүүрс зарж борлуулдаг уурхайчдад нөхөн олговор хэлбэрээр олгоно. Дотоодын цахилгаан станцуудад нүүрсний нийлүүлэлт буурсны улмаас Индонез улс 2022 оны эхээр экспортоо түр зогсооход хүрсэн тул ийнхүү арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Индонез бол Дэлхийн эрчим хүчний хамгийн том нүүрс экспортлогч орон юм. Тус улс олборлосон нүүрсний тодорхой хэсгийг улсын эрчим хүчний “Perusahaan Listrik Negara” (PLN) компанид нэг тонныг дээд тал нь 70 ам.доллароор, орон нутгийн зарим үйлдвэрүүдэд нэг тонныг 90 доллароор борлуулахыг шаарддаг.

“Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр байх үед зарим компани дүрэм, журмаа биелүүлдэггүй. Үүний улмаас нүүрсний хомсдол үүсдэг гэж албаныхан тайлбарлалаа. Ирэх оноос нүүрс олборлогчдоос татвар төлөхийг шаардах бөгөөд олсон орлогыг PLN компанид тогтоосон үнээр нүүрс нийлүүлдэг уурхайчдад нөхөн олговор олгоход зарцуулна.Ингэснээр шударга ёс, тэгш өрсөлдөөний нөхцөл бүрдэнэ. Дотоодын зах зээлтэй холбоотой Засгийн газрын бодлогыг хүн бүр тэгш дэмжих үүрэг хүлээнэ” гэж Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Арифин Тасриф парламентын сонсгол дээр мэдэгдэв.

Эх сурвалж: Ройтерс