Ч.Сансар
Хар тэнгис, Балтийн тэнгисийн боомтуудаас тээвэрлэх дизель түлшний экспортоо ОХУ энэ сард 28%-иар нэмэгдүүлнэ гэж Bloomberg агентлаг мэдээллээ.
Энэ сард Орос баруун бүсийн боомтуудаасаа өдөрт дунджаар 681,000 баррель дизель түлш тээвэрлэхээр төлөвлөж байна нь өнгөрсөн сараас 28%-иар өссөн үзүүлэлт юм.
Bloomberg-ийн мэдээллээр, Хар ба Балтийн тэнгисийн боомтуудаас 12 дугаар сард тээвэрлэх Оросын дизель түлш 7 дугаар сараас хойшхи хамгийн өндөр хэмжээнд хүрэх юм байна. Сүүлийн долоо хоногт өндөр чанартай дизель түлшний үнэ нэмэгдсэн нь дизелийн экспортод нөлөөлсөн.
Газрын тосны боловсруулалт нэмэгдэж, шатахууны экспортын хязгаарлалт үргэлжлэн суларснаар Оросын нефтийн бүтээгдэхүүний экспорт 12 дугаар сард сүүлийн дөрвөн сарын дээд хэмжээнд хүртэл өснө гэж Bloomberg тооцоолжээ.
ОХУ 10 дугаар сарын 6-нд хоёр долоо хоног гаруй үргэлжилсэн дизель түлшний экспортын хоригоо хэсэгчлэн цуцалсны дараа түлшний экспорт нэмэгдсэн нь дизель түлшний тээвэрлэлт өссөнтэй холбоотой.
Оросын дизель түлшний экспортны хориг болон нефть боловсруулах үйлдвэрүүдийн засвар үйлчилгээ зэргээс шалтгаалан 10 дугаар сард дизель түлшний далайн экспорт өмнөх сараас 11%-иар буурсан тооцоо гарсан.
10 дугаар сарын 6-нд хориг цуцлагдсаны дараа ОХУ-ын дизель түлшний далайн экспорт дахин сэргэсэн. Хоолойгоор далайн боомтуудад хүргэсэн дизель түлшний экспортод тавьсан хязгаарлалтыг цуцалсан.
Өнгөрсөн 9 дүгээр сард дотоодын шатахууны үнийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний экспортыг хориглосон юм. Орос улс мөн саяхан хоёр сар шахам үргэлжилсэн бензиний экспортод тавьсан хоригоо цуцаллаа.
Эх сурвалж: Oilprice.com