Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Нигер улс түүхэнд анх удаа түүхий нефт экспортолно

Ч.Сансар

Нигер улс  анх удаа түүхий нефт экспортлохыг зорьж байна гэж  тус улсын цэргийн удирдагч Абдурахамане Тиани  телевизээр оны эхэнд мэдэгдэж байв.

“Түүхий нефтийн экспорт оны эхний саруудад Бенин улсын Котону боомтоос эхэлнэ”  гэж Тиани хэлснийг Ройтерс агентлаг иш татжээ.

Нигер одоо анхны баррель түүхий нефтээ шинэ хоолойгоор экспортлохоор төлөвлөж байна. Тус хоолой нь 11 дүгээр сард ашиглалтад орсон бөгөөд Нигерийн Агадем газрын тосны уурхайг Бениний Котону боомттой холбох аж.
“Нигер улс дотоодын зах зээлд зориулж түүхий нефтээ боловсруулахад анхаарлаа хандуулна” гэж Нигерийн удирдагч хэлэв.
“Бидний зорилго бол нефтийг түүхийгээр экспортлох бус,  боловсруулах үйлдвэр байгуулахыг хүсэж байна" гэж Тиани хэлснийг Ройтерс агентлаг мөн иш татав.

Одоогийн байдлаар Нигерт өдөрт 20,000 баррель нефть боловсруулах хүчин чадалтай   жижиг үйлдвэр ажилладаг. Тус үйлдвэр голдуу дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг аж.

Нигерийн Ерөнхийлөгч Мохаммед Базоумыг огцруулсан цэргийн хүчний байгуулсан Удирдах зөвлөл 7 дугаар сарын сүүлчээр Нигерийн Ерөнхийлөгчийн хамгаалалтын командлагч байсан генерал Абдурахамане Тианиг төрийн тэргүүнээр томилсон юм.

Баруун Африкийн тус улс нь Францын колони байсан бөгөөд Франц болон Европын бусад цөмийн цахилгаан станцуудад уран нийлүүлдэг аж. Төрийн эргэлт гарсаны дараа Европын холбоонд ураны нийлүүлэлтэд саатал үүсч болзошгүй  гэсэн болгоомжлол байсан. Евроатом агентлагийн мэдэгдсэнээр Нигер ураны экспортоо зогсоосон ч нийлүүлэлтэд шууд эрсдэл гарахгүй гэж Ройтерс агентлаг тухайн үед мэдээлж байсан юм.


Эх сурвалж: oilprice.com