Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Шинээр уурхай ажиллуулахад зэсийн үнэ 15 мянган ам.доллар байх шаардлагатай

Уул уурхайн компаниуд өндөр өртөгтэй уурхай шинээр барьж, зэсийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд зэсийн үнэ бараг хоёр дахин өсөх шаардлагатай байна гэж тэрбумтан Роберт Фрийдланд хэллээ.

Ирэх онд зэсийн үнэ нэг тонн нь 9000 ам.долларт хүрнэ гэсэн таамаг асар их хөрөнгө оруулж уурхай барих шийдвэр гаргахад хангалттай биш, ялангуяа Латин Америкт гэж уул уурхайн магнат хэлэв.

Айвенхоу Майнз ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Bloomberg телевизэд өгсөн ярилцлагадаа, "Зэсийн салбар шинэчлэгдэж, томоохон уурхай барьж эхлэхээс өмнө зэсийг 15,000 ам.доллароос доошгүй үнэ ханштай, урт хугацаанд тогтвортой байлгах хэрэгтэй байх."

Улс орнууд цэвэр эрчим хүчний технологи руу шилжих зорилт дэвшүүлснээр зэс зэрэг чухал металлын эрэлт өсөх хандлагатай болсон. Үүнээс гадна, зэсийн гол уурхайнуудад гарсан томоохон доголдлууд ирэх онд уг металлын зах зээлд сөргөөр нөлөөлж, үүссэн их хэмжээний илүүдэл зэсийг арилгах төлөвтэй байна.

Арванхоёрдугаар сарын 15-нд Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 8531 ам.доллар байв.