Засгийн газар орчин үеийн технологи, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн ашигт малтмалын жагсаалтад фтор, молибден, хүнцэл, селен, теллурыг нэмсэн гэж тус улсын нөөц баялгийн сайд Мадлен Кинг 12 сарын 16-нд мэдэгдэв. Харин гелиумыг тус жагсаалтаас хассан юм байна.
Мөн албаныхан зэс, никель, хөнгөн цагаан, фосфор, цагаан тугалга, цайр зэрэг стратегийн материалын шинэ жагсаалтыг гаргажээ. Эдгээр ашигт малтмал нь эрчим хүчний шилжилтэд гол үүрэг гүйцэтгэдэг, нийлүүлэлт нь зогсох эрсдэл багатай, үйлдвэрлэл олборлолт нь сайн хөгжсөн гэж мэдэгдэлд дурджээ. Эдгээр хоёр жагсаалт нь "ажлын байр бий болгох, бидний аюулгүй байдлыг хангах, эдийн засгаа хөгжүүлэхэд шаардлагатай түүхий эдэд анхаарлаа хандуулахад тусална" гэж Кинг хэлэв.
АНУ, Австрали нар хамтын ажиллагаагаа чухал ач холбогдолтой ашигт малтмалын салбарт эрчимжүүлж байгаа нь Энэтхэг-Номхон далай дахь Хятадын цэрэг, эдийн засгийн нөлөөг сөрөн зогсох стратегийн нэг хэсэг юм.Никель, зэсийг чухал ашигт малтмалын жагсаалтаас хасах явдал нь "алдагдсан боломж" бөгөөд ийм төслүүд томоохон санхүүжилт авах боломжгүй болно гэсэн үг гэж Уул уурхай, хайгуулын компаниудын холбоо мэдэгдэлдээ дурджээ. Никелийн эрэлт хэрэгцээ 2050 он гэхэд одоогийн үйлдвэрлэлээс бараг дөрөв дахин нэмэгдэнэ гэж тус салбарын байгууллага мэдэгдлээ.
Эх сурвалж: mining.com