Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад улс газрын ховор элементийн технологийн экспортыг хориглов


Ч.Сансар

Хятад улс үндэсний аюулгүй байдлын бодлогын хүрээнд  газрын ховор элементийг боловсруулах зарим технологийн экспортыг хориглолоо.

Хятадын Худалдааны яам 12 дугаар сарын 21-нд электрон бүтээгдэхүүн, цахилгаан автомашины, салхин турбин зэрэгт ашигладаг байнгын соронз үйлдвэрлэхэд нэн хэрэгцээтэй 17 чухал газрын ховор элементийг олборлох, ялгах технологийг экспортлохыг хориглосон байна.

Өнгөрсөн сард Хятадын эрх баригчид газрын ховор элементийн экспортлогчдодоо гүйлгээгээ тайлагнах шаардлага тавьсан. Энэ нь  барууны орнуудаас Хятадад тавьж буй худалдааны дайны сүүлийн үеийн илрэл  юм.

БНХАУ нь дэлхийн хамгийн том бал чулуу үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч юм. Хятадууд 12 дугаар сарын 1-нээс эхлэн бал чулууны зарим бүтээгдэхүүнийг экспортлоход зөвшөөрөл авах шаардлагатай гэж мэдэгдсэн. Бал чулуу болон бал чулуун бүтээгдэхүүн нь цахилгаан автомашины батарейны үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой бөгөөд Хятад улс уг зах зээлийн гол тоглогч юм.

Бал чулуун бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах явдал нь Хятадын чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг хянах гэсэн сүүлийн оролдлого юм.

Одоо Хятад улс газрын ховор металл, хайлш материал үйлдвэрлэх технологи, газрын ховор соронз үйлдвэрлэх технологийн экспортыг зогсоолоо.

Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА) тайландаа ховор элементийн нөөцийн хувьд Хятад улс дэлхийн нийлүүлэлтийн 60%, боловсруулалтын 90% -ийг хянадаг гэжээ. Мөн Хятад улс ховор металын хүдрийн цорын ганц томоохон үйлдвэрлэгч юм.

Хэрэв дэлхийн улс орнууд газрын ховор элементийн нийлүүлэлтийг төрөлжүүлэхэд анхаарахгүй бол энэ нь чухал ашигт малтмалын салбарт бэрхшээл учруулж болзошгүй гэж ОУЭХА энэ оны эхээр тайландаа бичжээ. Хятад, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Индонез зэрэг улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн томоохон хэсэгт ноёрхлоо тогтоосон бөгөөд БНХАУ боловсруулах салбарт гол тоглогч хэвээр байна гэж ОУЭХА тэмдэглэв.

Эх сурвалж: oilprice.com