Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Pan Asia Metals компани Чилийн литийн томоохон төслийг худалдаж авна

Австралийн лити олборлогч Pan Asia Metals (ASX: PAM) Чилийн Тама Атакама литийн төслийг худалдан авах гэрээ байгууллаа гэж мэдэгдсэний дараа тус компанийн хувьцааны ханш 2024 оны 1 сарын 4-нд өслөө.

Тама Атакама орд нь 1200 км2 талбайг хамардаг Өмнөд Америкийн хамгийн том лити давсны уусмалын төслүүдийн нэг юм байна.

Литийн гадаргуугийн шинжилгээний хариу нь маш өндөр гарсан гэж удирдах захирал Пол Лок хэллээ. Уг төсөл нь бүх шаардлагыг хангасан дэд бүтэцтэй, “атаархмаар” стратегийн байр суурь эзэлж байгааСүүлийн үед үндэстэн дамнасан уул уурхай, химийн томоохон компаниуд Чилийн уул уурхайн төслүүдийг нэг нэгээр нь худалдан авч байгаа юм. Жишээ нь Францад төвтэй Eramet SA компани, Австрали, Хятадын компаниудын литийн үйлдвэр Чилид байгуулах шийдвэр зэрэг үйл явдлуудыг нэрлэж болно. Pan Asia Metals 2024 оны эхээр геофизик, өрөмдлөгийн ажлыг эхлүүлэх гэж байгаагаа мэдэгдэв. Өнгөрсөн жил Чилийн төрийн өмчит Codelco компани хувийн компани SQM (NYSE: SQM)-тай хамтарч литий үйлдвэрлэх шинэ компани байгуулсан. SQM нь Атакама давсны талбайд литий олборлох чиглэлээр Чилийн аварга зэс үйлдвэрлэгч Codelco компанитай хамтран 2025 оноос 2060 он хүртэл ажиллана гэж тухайн үед мэдэгдэж байсан

Энэхүү хэлэлцээр нь Чилийн Ерөнхийлөгчийн 4-р сард зарласан бодлогын дагуу Codelco-д шинэ бизнесийн дийлэнх хувийг эзэмших боломжийг олгоно гэж Чилийн уул уурхайн сайд 5-р сард MINING.COM-д дэлгэрэнгүй тайлбарласан.