Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын шингэрүүлсэн хийн импортын өсөлт Европын эрчим хүчний аюулгүй байдалд заналхийлж байна

 

Ч.Сансар

Өнгөрсөн жил Хятад улс дахин дэлхийн байгалийн шингэрүүлсэн хийн (LNG) тэргүүн   импортлогч боллоо гэж Bloomberg мэдээлэв. Хятадын импорт 12%-иар нэмэгдэж, бараг 71 сая тоннд хүрчээ.

Хятадыг шингэрүүлсэн хийн зах зээл дэх хамгийн том нөлөө бүхий тоглогч улс  гэж үздэг. Тус улсын шингэрүүлсэн хийн эрэлт ойрын хоёр жилийн хугацаанд 20%-иар нэмэгдэж, 2025 онд 84 сая тонн, 2030 онд 136 сая тоннд хүрнэ гэж эрчим хүчний судалгааны компани Rystad Energy мэдээллээ.

Хятадын эрэлтийн өсөлт үйлдвэрлэлийн өсөлтөөс илүү байх эсэхээс хамаарч Европын шингэрүүлсэн хийн хараат байдал гүнзгийрч байгаа нөхцөлд үнийн дайн дэгдэж болзошгүй юм.

Өнгөрсөн жил хятадууд АНУ, Катартай урт хугацааны хийн гэрээ байгуулж, өвлийн улиралд спот зах зээлээс хий худалдан авч эхэлсэний дараа Европ байгалийн хийн нийлүүлэлтийн асуудалтай дахин тулгарч магадгүй гэсэн болгоомжлол байсан.

Харин энэ жил цаг агаар харьцангуй дулаахан байгаа учир энэ нь Европ руу нийлүүлэх байгалийн хийд нөлөөлсөнгүй. Гэвч өвөл хараахан дуусаагүй байгаа бөгөөд Европын Холбоо өвлийн хийн агуулахуудаа дүүргэхийн хэрээр нийлүүлэлт буурч магадгүй аж.

Хятад улс ч мөн нийлүүлэлтээ төрөлжүүлэх тал дээр анхаарч байна. Хятад нь АНУ-ын шингэрүүлсэн хийн бүтээгдэхүүний томоохон худалдан авагч. Мөн АНУ-ын хоригийн жагсаалтад саяхан нэмэгдсэн Оросын Arctic LNG 2 төслийн томоохон хөрөнгө оруулагч юм. Хятад нь хоёр орноос шингэрүүлсэн хийг хэвээр худалдан авахыг эрмэлзэж байгаа тул хоригоос чөлөөлөх хүсэлтийг тавьсан гэсэн мэдээлэл гарсан юм.

 

Эх сурвалж: oilprice.com