Ертөнц
Хуучин удирдагчдын шинэ засаглал
Гуравдугаар сард Монгол улсын хоёр хөршийн улс төрийн амьдрал өрнүүн байлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль олон улсын анхаарлын төвд болж өнгөрсөн бол БНХАУ-ын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн батлагдав.
2017: Австралийн нүүрсний экспорт дээд амжилт тогтоов
Өнгөрсөн онд Австралийн нүүрсний экспортын орлогын үр дүн өмнө нь 2011 онд тогтоож байсан дээд амжилтыг даруй 10 тэрбум доллараар ахиулсан тухай Австралийн Эрдэс баялгийн зөвлөлийн нүүрсний асуудал хариуцсан захирал Грэг Эванс мягмар гаригт мэдэгдсэн байна.
Хятад улс нүүрсний компаниудаа нэгтгэж томруулна
Хятад нь 2020 он гэхэд олон улсад өрсөлдөх чадвартай нүүрсний томоохон олборлогч компаниудыг байгуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдсэнээр, 2020 онд тус бүр жилд 100 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий мега компаниуд байгуулан нүүрсний салбараа шинэчлэх зорилт дэвшүүлжээ.
Хятад улс эдийн засгийн чанараа сайжруулах 8 зорилт дэвшүүлжээ
Хятадын эдийн засаг төсөөлж байснаас давсан сайн үзүүлэлттэйгээр 2017 оныг үдэж байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг нь өнөөг хүртэл олон улсын санхүүгийн гол хөдөлгүүр хэвээр байгаа бөгөөд ирж буй онд энэхүү үүрэг оролцоогоо хэрхэн нэмэгдүүлж, хүндрэл бэрхшээлүүдээ яаж шийдвэрлэх бол гэдэг дэлхий нийтийн анхаарлыг татах нь зүй ёсны хэрэг.
Хятад нүүрсний олборлолтоо бууруулсаар байна
Хятадын Шаньдун муж нүүрсний олборлолтоо энэ онд 10.23 сая тонноор танахаар төлөвлөжээ. Агаарын бохирдолд нөлөөлж буй төмөрлөг, нүүрс, химийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг бууруулах төрийн бодлогыг биелүүлэхгүй байгаа талаар БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яамнаас Шаньдун мужийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн байна.
Оросын хоёр дахь том зэсийн үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол улсын хойд хилийн цаахна, Хятадын хилээс 90 км зайд Оросын зэс баяжуулах Быстринскийн уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) шинээр ашиглалтад ороод байна. 1990 оноос хойш Орос оронд зэсийн хоёр дахь үйлдвэр ашиглалтад орж байгаа нь энэ юм.
Оросын Засгийн газар “Кызыл-Курагино” төмөр замын төслийг баталлаа
Тува дахь Элегестийн нүүрсний ордоос тавих “Кызыл-Курагино” төмөр замын төслийг ОХУ-ын Засгийн газар баталсан тухай тус улсын Шадар сайд Аркадий Дворкович мэдэгджээ. Нийт 410 км энэхүү төмөр замын бүтээн байгуулалт 192.4 тэрбум рубль буюу 3.3 тэрбум ам.долларын өртөгтэй.
Орос энэ онд 24 сая тонн коксжих нүүрс экспортлоно
Наймдугаар сард тохиодог Оросын “Уурхайчдын өдөр” тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэндчилгээ дэвшүүлэхдээ “Манай улсын нүүрсний нөөц ойрын 500 жилдээ хүрэлцээтэй” хэмээн онцолсон байдаг. Орос улсын нүүрсний тогтоогдсон нөөц 193.3 тэрбум тонн бөгөөд энэ нь 39.8 тэрбум тонн коксжих нүүрс, 101.2 тэрбум тонн хүрэн нүүрс болон 6.8 тэрбум тонн антрацит болон бусад нүүрсний нөөцөөс бүрдэнэ.
Хятадын төмрийн хүдрийн эрэлт 6 сая тонноор буурна
Хятад улс өвлийн улиралд агаарын бохирдол нэмэгдэж буйтай холбогдуулан зарим хүнд үйлдвэрүүдийг тодорхой хугацаанд зогсоохоор болсон билээ. Тус улсын 28 хотын төмөрлөгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хязгаарлах журам энэ сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Хятадын төмрийн хүдэр, нүүрсний импорт буурч байна
Коммунист намын XIX хурал, үндэсний баяр болсонтой холбогдуулан аравдугаар сард Хятадын нүүрс, төмрийн хүдрийн импорт буурчээ. Тус улсын Гаалийн газрын мэдээллээр, есдүгээр сард 102.8 сая тонн төмрийн хүдэр импортолсон бол өнгөрөгч сард 23%-иар буурч 79.49 сая тоннд хүрсэн байна.
Төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ өсчээ
Энэ долоо хоногийн даваа гаригт Хятадад төмрийн хүдрийн үнэ 5.7%-иар өсч 70 ам.доллар давжээ. Тодруулбал, Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн нийлүүлэлтийн гэрээний үнэ 464.5 юань буюу 70.1 ам.доллар байна.
Оросын “Мечел”, Японы “Иточу” корпораци нүүрс нийлүүлэх гэрээ байгуулав
Оросын “Мечел” компани нь Японы “Иточу” корпорацтай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулжээ. Тус гэрээний дагуу нэг жилийн хугацаанд “Мечел” нь Японы цемент болон эрчим хүчний үйлдвэрүүдэд 300 мянган тонн баяжуулсан нүүрс нийлүүлэх юм. Оросын компанийн хувьд Өмнөд Кузбассын Ольжерасская-Новая ордоос нүүрс экспортлох аж.
Алс Дорнодын нүүрсний стратеги
Дорнын эдийн засгийн форумын үеэр Хятадын тэрбумтан Ронни Чичунг Чан өнөөг хүртэл яагаад “Алс Дорнод” гэж нэрлэгдсэн хэвээр байгааг Путинээс гайхан асуужээ. ”Алс” гэхээр ертөнцийн хязгаар мэт, амьдрал үгүй хоосон газар нутаг төсөөлөгддөгийг Хятадын тэрбумтан нуусангүй.
Хятадууд Алс Дорнодод гангийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна
Хятадын компани Алс Дорнодын бүс нутагт жилд 5 сая тонн хүчин чадалтай экспортод чиглэсэн ган үйлдвэрлэлийн кластер байгуулахаар Оросын эрх баригчидтай хэлэлцэж байна. “Hebei Luanhe” группын бүтцэд багтах Хонконгийн “Deban Guandong” компани 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар гангийн гүн боловсруулалт, ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.