Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Оросын хоёр дахь том зэсийн үйлдвэр ашиглалтад орлоо Оросын өнгөт металын “Норникель” компани сүүлийн 5 жил хэрэгжүүлж буй хамгийн том төслөө ашиглалтад оруулж байна. Тодруулбал, Забайкалийн хязгаар дахь уулын баяжуулах Быстринскийн үйлдвэр нь анхны хүдрээ боловсруулж эхэлжээ.
Хятадын төмөрлөгийн үйлдвэрүүдийн хориг 15-наас мөрдөгдөж эхэлнэ Арваннэгдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхлэх хоригийн дагуу өвлийн улирлын турш Хятадын 28 хотуудад гангийн үйлдвэрлэл 50%-иар буурах юм. Энэ нь 45.7 сая тонн гангийн нийлүүлэлт тасарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2016 оны Хятадын гангийн нийт үйлдвэрлэлийн 6%-тай тэнцэж байгаа юм.
РЖД: Элегестийн нүүрсийг Оросын нутгаар тээвэрлэн экспортолно Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Монгол улсын Зам тээврийн сайд Д.Ганбат “Орос улстай холбогдох төмөр замын төв болон хойд коридорыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай” гэж мэдэгдсэн. Төв коридор нь Улаан Үд-Наушк-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэл юм. Яг энэ чиглэлийг цаг алдалгүй хөгжүүлэх хэрэгтэй гэж РЖД зүгээс үзэж байна.
Кызыл-Курагино төмөр замын төсөлд Хятад оролцох сонирхолтой байна ОХУ-ын Тувагийн БНУ-ын Засгийн газрын тэргүүн Шолбан Кара-Оола БНХАУ-д айлчилжээ хийжээ. Тэрбээр айлчлалын хүрээнд БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны Баруун бүсийн хөгжлийн хэлтсийн орлогч дарга Сяо Вэйминтэй уулзалт хийсэн байна.
Хятад улс 6000 уурхайн үйл ажиллагааг зогсооно Хятад улс 2020 он гэхэд нүүрсний бус чиглэлийн 6000 уурхайг хаахаар болж буйг тус улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан төрийн захиргааны байгууллага таван жилийн төлөвлөгөөний танилцуулгадаа онцлон дурьджээ.
Хятадын төмрийн хүдрийн импорт буурчээ БНХАУ-ын Гаалийн албаны мэдээллээр, тус улс нь долдугаар сард 86.25 сая тонн төмрийн хүдэр импортолсон байна. Энэ нь өмнөх зургадугаар сард 94.7 сая тонн төмрийн хүдэр импортолсонтой харьцуулбал 8.9%-иар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4%-иар буурсан үзүүлэлт ажээ.
Чили: Зэсийн үлэмж уурхайн өргөтгөлийн төслийг баталлаа Чили улсын Байгаль орчны үнэлгээний алба SEA нь BHP Billiton компанийн зэсийн төсөл Спенс уурхайн өргөтгөлийн төслийг баталжээ.
“Нэг бүс, нэг зам” санаачилга зах зээлийг уналтаас сэргийлэх “даатгал” юм Хятад улсын эдийн засгийн өсөлт 10 гаруй хувьтай байсан ч 2011 оноос эхлэн 10%-ийн шугамнаас доогуур хэмжээнд очсон нь эдийн засагчдын тус улсын өсөлт урт хугацаанд хоёр оронтой тоогоор хэмжигдэнэ гэсэн таамгаас хол зөрсөн билээ.
Австрали Шинхуад олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг эргүүлэн авна Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Засгийн газар өнгөрсөн лхагва гарагт Шинхуа группт 2008 онд олгоод байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн тал хэсгийг худалдаж авахаа мэдэгдсэн байна.
2017 онд Хятадын төмрийн хүдрийн импорт “дээд амжилт” тогтооно 2017 онд Хятадын төмрийн хүдрийн импорт хэмжээ 1.08 тэрбум тоннд хүрч 2016 оны импортын хэмжээг давах төлөвтэй байна. Энэ тухай тус улсын “China Merchants Futures” компанийн шинжээч Жао Чаю таамаглал дэвшүүлжээ.
Орос, Хятад хамтарсан Хөрөнгө оруулалтын сан байгуулна Энэ сарын 3-нд эхэлсэн БНХАУ-ын дарга Си Жинпины ОХУ дахь төрийн айлчлал хоёр өдөр үргэлжлээд өнөөдөр өндөрлөж байна.
Панамын баримт бичиг дэх “Multiserv Overseas” компани Монгол улстай холбогдох нь Дэлхийн олон улсын Төр, Засгийн тэргүүн, улстөрчид зэрэг нэр алдар, эрх мэдэлтэй хүмүүсийн оффшор бүсэд эзэмшилтэй данс, компанитай холбоотой мэдээллийн архив Панамын хуулийн “Моссак Фонеска” фирмээс алдагдсан нь 2016 оны дөрөвдүгээр сард дэлхий нийтэд цацагдсан билээ.
Анхаар, Red flag Байгалийн баялагтай 49 улсын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олголт, гэрээ хэлэлцээр байгуулах үйл явцтай холбоотой 100 гаруй бодит тохиолдол, туршлагыг судалсны үндсэн дээр уул уурхай дахь авлигын гол эрсдэлүүдийг “улаан туг”-аар тэмдэглэн тодорхойлсон байна.
Энэтхэгийн Adani Австралид нүүрсний үлэмж төсөл эхлүүлэхээр болов Энэтхэгийн нүүрсний магнат Adani групп Австралийн Квийнслэнд мужид удтал хүлээгдээд байсан Carmichael эрчим хүчний нүүрсний 16.5 тэрбум ам.долларын төслийг эхлүүлэхээр боллоо.
Шинхуа группийг эрчим хүчний магнат Guodian-тай нэгтгэнэ Хятадын нүүрсний магнат “Шинхуа” групп болон тус улсад үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний компани “China Guodian” корпорацитай нэгдэж 1.8 их наяд юань буюу 265 тэрбум ам.долларын үлэмж хэмжээний үнэлгээтэй компани байгуулах нь тодорхой боллоо.
Хятадын амбиц ба зууны төсөл Хятад улс “Шинэ Торгоны зам” байгуулах амбицтай санаачилгаа дэлхийн улс орнуудад дахин санууллаа. Тавдугаар сард олон улсын анхаарлын төвд болсон “Бүс ба зам” форумаар дэлхийн 29 орны удирдагч болон олон улсын томоохон санхүүгийн байгууллагуудын өндөр албаны төлөөлөгч 130 орны 1500 зочдыг Бээжин хот сүр жавхлантай хүлээн авсан юм.
Дэлхийн томоохон зэсийн уурхайд ажил хаялт үргэлжилж байна АНУ-д төвтэй Freeport McMoran компанийн эрхлэн явуулдаг Индонезийн Грасбэрг зэсийн уурхайд ажилчид энэ сараас эхлэн өргөн хүрээний ажил хаялт зарлаад байна.
Хятадын аж үйлдвэрлэл эрчимжиж эхэллээ Хятадын аж үйлдвэрийн эрчмийн үзүүлэлтийг илтгэдэг “Manufacturing Purchasing Managers’ Index” (PMI) гуравдугаар сард 51.8%-ийн үзүүлэлттэй гарсан нь бараг сүүлийн таван жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
Vale компанийн Ерөнхий захирал шинээр томилогдов Бразилийн уул уурхайн Vale компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс /ТУЗ/ компанийн Ерөнхий захирлаар Фабио Шварцманыг томилжээ. Тэрээр тус компанийг 2011 оноос удирдсан Мурильо Феррейругийн оронд энэхүү албыг хүлээн авч байгаа юм.
Эскондида уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна Чили улс дахь дэлхийд зэсийн хамгийн томд тооцогдох Эскондида уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэллээ. Тус уурхайн ажилчид өнгөрөгч хоёрдугаар сараас ажил хаяж 43 хоногийн турш үргэлжлээд зогссон байна.
27 28 29 30 31 32 33