Ертөнц
Хятадууд Орост химийн үйлдвэр байгуулна
Хятадын China National Chemical Engineering /CNCEС/ корпораци нь Оросын газар нутагт химийн үйлдвэр байгуулах төслийн 2,9 тэрбум юань буюу 442,5 сая ам.долларын дүнтэй гэрээ байгуулав.
Хятадад төмрийн хүдрийн үнэ буурав
Энэ долоо хоногийн мягмар гаригийн байдлаар Хятадын Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ 4,2%-иар буурч, тонн тутамд 355,5 юань буюу 53,8 ам.долларт хүрсэн байна.
“Роснефть”-ийн 19.5%-ийг оны сүүлийн хагаст хувьчилна
Энэ оны нэгдүгээр сард ОХУ-ын эрх баригчид газрын тосны томоохон үйлдвэрлэгч “Роснефть” компанийн төрийн өмчийн 19,5%-ийг хувьчлах тухай мэдэгдсэн билээ. Уг асуудлыг Хятадын газрын тос, хийн корпораци ихээхэн сонирхож, худалдах тухай баримт бичиг гарахыг хүлээж буй талаар CNPC-ийн ТУЗ-ийн дарга Ван Илин мэдэгдсэн байна.
АДБХОБ-ны гишүүн орнуудын тоо 100 хүрнэ
Хятад улсын санаачилгаар байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны /АДБХОБ/ гишүүн орнуудын анхдугаар чуулган энэ сарын 25-26-нд Бээжин хотноо зохион байгуулагдах гэж байна.
“Англо-Американ” группын хувьцааг Хятадууд худалдаж авна
“Англо-Американ” группын фосфорит болон ниобийн 2 орд, 2 уурхай, боловсруулах 3 үйлдвэрийн хувьцааг Хятадын “China Molybdenum” концерн 1.5 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болжээ. Таамаглаж байсан өртгөөс 50%-иар илүү наймаалцсан гэж шинжээчид үзэж байна.