Ертөнц
2016 он гарснаас хойш төмрийн хүдрийн үнэ 18%-иар өсчээ
Дэлхийн зах зээл дэх 1 тонн төмрийн хүдрийн үнэ 50 ам.долларыг давсан байна. Энэ нь өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-ноос хойш уг түүхий эдийн үнэ анх удаа 50 ам.доллараас дээш өссөн үзүүлэлт болохыг “Bloomberg” агентлаг мэдээндээ онцолжээ.
Орос, Хятадын эдийн засгийн харилцааны “зогсонги” үе
2014 оноос баруунтай таарамж муутай болсноор Орос орон дорно руу анхаарал хандуулсан билээ. Тэгэхдээ юуны түрүүнд хамгийн том эдийн засаг Хятад улстай илүү нягт хамтрах сонирхол Москвад байв. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Орос, Хятадын хооронд хийгдсэн томоохон хэлэлцээрүүд ирээдүйд урт удаан, бат бөх нөхөрлөлийг зөгнөж байлаа.
Орос улс хямралын хүнд шалгуурын өмнө
Ийм гарчиг бүхий нийтлэл “Синхуа” агентлагийн олон улсын гол мэдээнүүдийн дундаас дэлхий нийтийн сонирхлыг татсан юм. Улиран өнгөрсөн оны төгсгөлд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн Хятад дахь албан ёсны айлчлалын өдрүүд дөнгөж дуусмагц энэхүү нийтлэл олон улсад цацагдав.
Орос газрын тосны экспортын татвараа 29%-иар бууруулав
Хоёрдугаар сарын нэгнээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 21.3 ам.доллараар буурч байна. Тодруулбал, 1 дүгээр сарынхаас 29%-иар буурч 73.3 ам.доллараас энэ сард 52 ам.доллар болж байгаа юм.
“Айвенхоу Майнз” зэсийн шинэ нөөц илрүүлжээ
Канадын “Айвенхоу Майнз” компани Конго улсад дээд зэргийн чанартай зэсийн нөөц илрүүлсэн тухайгаа мэдэгдлээ. Уг илэрц нь тус компанийн хэрэгжүүлж буй зэсийн “Камоа” төслийн лицензийн талбайд 400 км кв хавтгайг эзлэн оршиж байгаа аж.
Зэсийн орон Чили зэсийн үнийн бууралтад бэлтгэнэ
Чилийн Засгийн газар энэ онд зэсийн үнэ дэлхийн зах зээлд нэг тонн нь 5600 ам.доллар байна гэж таамаглаж байсан юм. Харин он гарсаар зэсийн үнэ 4400 ам.долларын босгоос доош орсон нь зэсийн экспортоор тэргүүлэгч Чили улсад цочроо өгчээ.