Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Элга орд дээр анхны 1 сая тонн нүүрс баяжуулав Оросын “Мечел” группын эзэмшиж буй Элга ордын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноос хойш анхны 1 сая тонн нүүрс баяжуулжээ.
Vale компани Симандоу орд дахь хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрөөсөө татгалзлаа Бразилийн Vale компани Гвинейн төмрийн хүдрийн Симандоу орд дахь төслийн хамтарсан компанийн хувь эзэмшлээ BSG Resources компанид шилжүүлжээ.
Хятад 160 сая тонноор нүүрсний хэрэглээгээ бууруулна 2015-2020 онд Хятад улс эрчим хүчний салбартаа нүүрс шатаах үйлдвэрлэлийг бууруулж, нар, салхи, ус болон цөмийн гэсэн экологийн цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжихээр төлөвлөж байна.
Уул уурхайн салбарт 17 IPO хийгджээ 2014 онд уул уурхай, металын салбарт 17 IPO хийгдэж, нийт 1.5 тэрбум доллар босгосон хэмээн “Эрнст Янг” компанийн 2014 оны уул уурхайн салбарын тайланд дурджээ. Босгосон хөрөнгийн хэмжээний хувьд 2013 оныхоос давсан ч IPO есөөр буурсан байна.
Оросын нүүрсний экспорт буурав Орос улс энэ оны эхний 2 сарын байдлаар нийт 60 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6%-иар өссөн үзүүлэлт гэж тус улсын Эрчим хүчний яамнаас мэдээлжээ.
Монгол улс Оросоос хамааралгүй шинэ төмөр зам байгуулахад бэлэн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын канцлер Ангела Меркелтэй уулзах үеэр Монголын тал Орос улсаар дайруулахгүйгээр Европ хүртэлх төмөр зам байгуулахад бэлэн гэдгийг мэдэгджээ.
“Рио Тинто” компани зэс, нүүрсний бизнесээ нэгтгэнэ Австралийн “Рио Тинто” компани бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн хүрээнд хөрөнгөө нэгтгэн зардлаа хэмнэх зорилгоор зэс, нүүрсний группуудээ нэгтгэхээр болжээ.
Элга ордын төмөр замыг РЖД компанид шилжүүлэхгүй Оросын уул уурхай, металургийн “Мечел” компани Якут дахь Элга нүүрсний ордоос БАМ хүртэлх 321 км төмөр замыг РЖД компанид шилжүүлэхийг зээлийн банкууд зогсоосон байна.
Энэтхэг гангийн импортын татвараа нэмэгдүүлнэ Ирэх 4 дүгээр сарын 1-нээс Энэтхэг улс гангийн импортын татвараа 5%-иар нэмэгдүүлэхээр болжээ.
Стратегийн ордын 50%-ийг Хятадад эзэмшүүлэхэд бэлэн Хятадын хөрөнгө оруулагчдад Оросын ашигт малтмалын стратегийн орд газрын 50%-ийг эзэмших эрхийг олгох боломжтой тухай Красноярскийн эдийн засгийн форум дээр ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворкович мэдэгджээ.
Томтор ордыг 2017 оноос ашиглаж эхэлнэ ОХУ-ын Якут дахь газрын ховор элементийн Томтор ордын олборлолт 2017 онд эхэлнэ гэж төслийн оператор компани “Восток Инженеринг” мэдэгджээ. Эл ордын таамаг нөөц нь 154 сая тонн юм.
2015 онд Оросын нүүрсний экспорт буурна ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргасан таамаглалаар тус улсын нүүрсний экспорт 2015 онд 0.7%-иар өсөх гэнэ.
BHP-ийн ашиг хагас жилийн дүнгээр 47%-иар буурав Дэлхийн хамгийн том уул уурхайн компани BHP өнөөдөр өнгөрсөн оны хоёрдугаар хагасын буюу 2015 оны санхүүгийн эхний хагас жилийн тайлангаа мэдээллээ. Тус тайланд дурдсанаар компанийн цэвэр ашиг мөн хугацаанд 4.27 тэрбум доллар болж, өмнөх оны мөн үед 8.11 тэрбум доллар байснаасаа 47%-иар буурчээ.
“Азгүй” ордыг 300 сая ам.доллараар үнэлжээ Киргизийн Бишкек хотоос баруун зүгт буюу Таласс бүс нутагт орших алтны томоохон ордуудын нэг “Жеруй” ордыг худалдах гэж буйгаа тус улсын Засгийн газар мэдээлжээ.
Хятад занарын хийн олборлолтоо 23 дахин нэмэгдүүлнэ 2020 он гэхэд Хятад улс занарын хийн олборлолтоо 23 дахин нэмэгдүүлж, жилд 30 тэрбум м3 хүргэхээр төлөвлөж байна.
“Рио Тинто” 2014 оны тайлангаа гаргав Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” 2014 оны үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр мэдээллээ. Тайланд дурдсанаар, өнгөрсөн онд “Рио Тинто” компани 6.53 тэрбум гаруй долларын цэвэр ашигтай ажиллаж, өмнөх оны үзүүлэлтээ 78%-иар ахиулж чаджээ.
Орос, Хятад хамтран дэлхийн хамгийн том ДЦС-ыг байгуулна Хятадын эрчим хүчний сүлжээний Төрийн корпораци /SGCC/ болон Оросын эрчим хүчний “Интер РАО” холдинг хамтран, Амурын бүс нутаг дахь Ерковецийн нүүрсний ордод нийт 15 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэх гэж байна.
Olympic Dam уурхайн ажилчдыг цомхотгоно BHP Billiton компани зардлаа багасгах зорилгоор Австрали дахь зэс, ураны Olympic Dam уурхайн ажилчдаа цомхотгохоор болсон байна.
ОХУ-ын хямралын эсрэг төлөвлөгөөнд 1.3 их наяд рубль шаардлагатай ОХУ-ын Үндэсний баялгийн сан /ҮБС/ ойролцоогоор 4.9 их наяд рублийн хөрөнгөтэй аж. Дүрмийн дагуу сангийн 40% хүртэл хөрөнгөөр дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх боломжтой. Энэ нь сангийн одоогийн хөрөнгөөр тооцоход 1.98 их наяд рубль юм.
Хятадын нүүрсний олборлолт сүүлийн 14 жилд анх удаа буурав БНХАУ-ын Нүүрсний ассоциациас тус улсын нүүрсний салбарын 2014 оны тайланг танилцуулжээ. Өнгөрсөн оны 1-11 дүгээр сарын хугацаанд нийт 3.52 тэрбум тонн нүүрс олборлосон байна.
38 39 40 41 42 43 44