Ертөнц
“Хасан-Ражин” төсөлд Өмнөд Солонгос нэгдэх хүсэлтэй
Орос улсаас 35 мянган тонн нүүрсийг Хойд Солонгосын Хасан боомтоос далайн замаар Өмнөд Солонгосын Пхохан боомт хүртэл туршилтаар анх удаа тээвэрлэх гэж байна. Өмнөд Солонгосын тал “Хасан-Ражин” төмөр замын төсөлд тээвэр логистикийн хувьд нэгдэх сонирхолтойгоо ийнхүү илэрхийлжээ.
Хятад нүүрсний салбартаа татварын шинэчлэл хийнэ
Хятад улсын эрчим хүчний гол эх үүсвэр болсон нүүрсний үнэ сүүлийн жилүүдэд буурсаар байгаа юм. Өнгөрсөн сарын сүүлийн байдлаар тус улсад эрчим хүчний нүүрс нэг тонн нь 515-525 юань болж буурчээ.
Орос Европтой эрчим хүчний асуудлаар ярилцана
ОХУ-аас Европ руу нийлүүлж буй байгалийн хийн дийлэнхийг Украйны нутгийг дайруулсан хоолойгоор хүргэдэг тул нийлүүлэгч, хэрэглэгч тал уулзахаар болжээ. Европын холбоо байгалийн хийн хэрэглээнийхээ 20 гаруй хувийг Оросоос импортолдог бөгөөд Украйны хямрал даамжирвал хэрхэх талаараа Европын холбоо ийнхүү арга хэмжээ авч эхлээд байна.
Хятад эрчим хүчний салбартаа хувьсгал хийнэ
Хятадын Ерөнхийлөгч Си Жинпин Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан Засгийн газрын агентлагийн энэ сарын 14-ны өдрийн уулзалтаар тус улс эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлдээ шинэчлэл хийх шинэ зарчмуудыг боловсруулж буйг мэдэгджээ.
Томтор орд газарт “Ростех” лиценз эзэмшлээ
Якут дахь газрын ховор элементийн Томтор орд газрын “Бурный” хэмээх 12,4 кв км талбайг ашиглах лицензийг 957 сая рублиэр худалдах тендер өнгөрсөн 3 дугаар сард зарлагдсан юм. ОХУ-ын төрийн өмчит “Ростех” болон ИСТ гурппын хамтарсан “Триаркмайнинг” компани анхны дуудсан үнээс 10%-ийг илүү төлөх санал тавьж, тендерийн шалгаруулалтад тэнцжээ.
Орос, Хятад хий нийлүүлэх шинэ маршрутыг хэлэлцэнэ
БНХАУ-ын дарга Си Зинпины урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин тус улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд “Газпром”, CNPC компаниуд 30 жилийн хугацаанд байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан билээ.
“Рио Тинто” Clermont ордын 50,1%-ийг худалдлаа
“Рио Тинто” компани нь Австрали дахь эрчим хүчний нүүрсний “Clermont” ордын 50,1%-ийг 1 тэрбум ам.доллараар худалджээ. “Clermont” ордын энэ хувийг Англи-Швейцарийн “Glencore” болон Японы “Сүмитомо” хамтарсан “GS Coal Pty” компани худалдан авсан байна.
Nippon Steel уул уурхайн төсөлд хөрөнгө оруулахад бэлэн
Японы гангийн “Nippon Steel & Sumitomo Metal Corporation” /NSSMC/ 1 тэрбум ам.доллараар төмрийн хүдэр, нүүрсний ашигтай төслүүдийн тодорхой хувийг худалдаж авахад бэлэн буйг тус корпорацийн Дэд Ерөнхийлөгч Кацухико Ота мэдэгджээ.
Индонез экспортоо нэмэгдүүлнэ
Дэлхийн зэсийн баяжмал, нүүрс, цагаан тугалгын зах зээлд томоохон нийлүүлэгчээр оролцдог Индонез улс ирэх жил экспортоо эрчимтэй нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Өнгөрсөн жил тус улсын хувьд экспорт нь 3.9%-иар буурч 182.6 тэрбум ам.доллар, импорт 2.6%-иар буурч, 186.6 тэрбум ам.долларт хүрчээ.
ОХУ-ын газрын тосны экспортын татвар нэмэгдэнэ
Ирэх 6 дугаар сарын 1-нээс Оросын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар 8,9 ам.доллараар нэмэгдэх аж. Тус улсын Сангийн яамны мониторингийн мэдээллээр 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 14-ны хооронд дэлхийн зах зээл дээр Urals маркийн газрын тосны нэг баррелийн үнэ 107,6 ам.доллар байсан байна.
Хятадын гангийн үйлдвэрлэл 2.7%-иар өсөв
Хятад улс энэ оны эхний 4 сард нийт 271.8 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.7%-иар өссөн үзүүлэлт хэмээн Хятадын Үндэсний статистикийн газраас өчигдөр мэдээлжээ. Хятадын гангийн үйлдвэрлэлийн том бүс нутаг Хэбэй мужийн гангийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 4%-иар буурсан нь Хятадын гангийн үйлдвэрлэлийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн байна.