Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
POSCO, Baosteel компаниуд Элга ордод хувь эзэмшинэ Оросын уул уурхайн магнат “Мечел” компани Якут дахь өөрийн эзэмшлийн коксжих нүүрсний Элга ордын 25 хувийг Азийн хөрөнгө оруулагчдад худалдах асуудал бараг 2 жилийн хугацаанд яригдаж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд Оросын тал ямар компаниудтай яриа хэлэлцээр хийж байгаа нь нууцлагдаж байсан юм.
Хятад “Ньюкасл” боомтыг 1.75 тэрбум доллараар авчээ Австралийн төдийгүй дэлхийн хоёр дахь хамгийн том нүүрсний боомт “Ньюкасл”-ыг эзэмших эрхийг Хятадын консорциум 1.75 тэрбум австрали доллараар авчээ. Тодруулбал 98 жилийн хугацаатай түрээсийн журмаар боомтыг эзэмших ажээ. Уг нь “Ньюкасл” боомтыг эзэмшүүлэхээр дуудлага худалдааны эхний үнийг 700 сая доллар гэж зарласан байжээ.
“En+” групп нүүрсний шинэ төсөл хэрэгжүүлнэ Оросын “En+” групп Бүгд найрамдах Хакаси улсын Бейскийн нүүрсний орд газрыг ашиглах лицензийг 165 сая рублиэр худалдан авсан байна.
BHP Billiton төмрийн хүдрийн шинэ уурхай нээлээ Англи-Австралийн хамтарсан уул уурхайн “BHP Billiton” компани төмрийн хүдрийн Жимблебар уурхайг энэ сарын 23-нд албан ёсоор нээгээд байна.
Төмөр замыг Монголоор дайруулах саналыг Медведев дэмжжээ ОХУ-ын Тувагийн эрчим хүчний үйлдвэрлэлийн корпораци нь /ТЭПК/ Элегест коксжих нүүрсний ордыг ашиглах төслийн хүрээнд ордоос БАМ хүртэлх нийт 410 км төмөр замыг шинээр барих тендерийг өнгөрсөн сард зарласан билээ.
Хятадын консорциум Лас Бамбас ордыг худалдан авна Англи-Швейцарийн хамтарсан “Glencore Xstrata” компани нь Перу дэх Лас-Бамбас зэсийн ордоо худалдах асуудал багагүй хугацаанд үргэлжилж олны анхаарлыг татаж байлаа.
Хятадад төмрийн хүдрийн орд илэрчээ Хятадын зүүн хойд нутгийн Зилинь мужийн Байшань хотын ойролцоо төмрийн хүдрийн томоохон орд илрүүлсэн байна. Эл орд газар 188 сая тонн нөөцтэй болохыг тогтоожээ.
Орос Энэтхэг рүү газрын тос дамжуулах хоолой тавина Украйнтай үүсгээд буй хурцадмал байдлын улмаас газрын тос, хийн бүтээгдэхүүнийхээ гол зах зээл-Европыг алдахад хүрээд буй Орос улс Энэтхэг рүү тос нийлүүлэх хоолой тавих яриа хэлэлцээрийг аль хэдийнэ өрнүүлж эхэлжээ.
ОХУ-ын газрын тосны экспортын татвар 2,8%-иар буурна Ирэх 5 дугаар сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар 10,9 ам.доллараар буурах аж.
Орос офшор компанийн эсрэг тэмцэж байна ОХУ-ын Сангийн яам офшор компанийн эсрэг анхны хуулийн төслийг танилцуулаад байна. Аж ахуйн нэгж гадаадын “охин” компаниасаа, харин хувь хүн гадаад байгууллагын орлогоосоо татвар төлөхөөр шинэ хууль заажээ.
Оросын төрийн өмчит компаниудыг Алс Дорнод руу шилжүүлнэ ХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнод дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч Юрий Трутнев энэ бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх боломжтой төрийн өмчит компаниудын жагсаалтыг бэлтгэсэн байна.
Төрийн өмчит корпорацийн загварууд Зах зээлийн эдийн засагтай аливаа улс оронд хувийн хэвшлийн хөгжил онцгой үүрэгтэйгээс гадна төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанаас ахиу орлого олж, амжилттай яваа улсуудын жишээ ч цөөнгүй байна.
Оросын газрын тосны экспортын татвар нэмэгдэнэ Ирэх 4 дүгээр сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 0,7% буюу 2,6 ам.доллараар нэмэгдэхээр болж байна.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулна БНХАУ-ын санаачилгаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /Asia-Pacific Infrastructure Investment Bank/ байгуулахаар болжээ.
Орос Азийн газрын тосны зах зээлд хүрээгээ тэлнэ ОХУ дэлхийн газрын тосны магнат боловч Европ, АНУ-ын зах зээлийн эрэлт буурахын хэрээр Ази, тэр дундаа Хятадын зах зээлд газрын тос ахиу нийлүүлэхийг эрэлхийлж байна. Гэхдээ Хятадад газрын тосны бүтээгдэхүүний эрэлт сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн доогуур хэмжээнд өсч буй юм.
Монгол, Хятад руу нийлүүлэх эрчим хүчний экспорт нэмэгджээ ОХУ-ын Восточная энергетическая компания буюу ВЭК нь Монгол, Хятад улс руу 2013 онд нийлүүлсэн эрчим хүчний экспортын дүнгээ гаргасан байна.
3 дугаар сард Оросын газрын тосны экспортын татвар буурна Ирэх сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 1,9 ам.доллараар буурахаар болж байна.
Дэлхийд үнэлэгдэхүйц коксжих нүүрсний ордыг Канадад нээжээ Канадын баруун хэсэгт тус улсын компани “Canadian Dehua International Mines” дэлхийд хамгийн томд тооцогдох коксжих нүүрсний орд илрүүлжээ.
“Тек Ресурс”-ийн ашиг 31%-иар буурав Зэс, нүүрс, цайрын чиглэлээр ажилладаг Канадын томоохон компаниудын нэг “Тек Ресурс Лимитед”-ийн 2013 оны санхүүгийн тайлан гарчээ.
Хятад 5,9 их наяд тонн нүүрсний нөөцтэй 2006-2013 оны судалгааны дүнд үндэслэн Хятад улсын нүүрсний нөөц 5,9 их наяд тонн хэмээн тус улсын Газар нутаг, байгалийн нөөцийн яамнаас мэдэгджээ.
42 43 44 45 46 47 48