Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Дэлхийн ураны зах зээлийн эргэн тойронд 2011 онд Япон улсын “Фүкүшима Дайчи” атомын цахилгаан станц /АЦС/-д болсон осол дэлхийн ураны зах зээлд шууд нөлөөлсөн билээ. Ослын дараагаар дэлхийн зах зээл дэх ураны ханш 50%-иар огцом буурсан юм.
Хятадын төмрийн хүдрийн импорт 850 сая тоннд хүрнэ БНХАУ-ын томоохон боомтууд дахь төмрийн хүдрийн импортын нөөц өнгөрсөн долоо хоногоос 3,11 сая тонн буюу 3,51 хувиар нэмэгджээ. Ингэснээр тус улсын төмрийн хүдрийн импортын нөөцийн нийт хэмжээ 91,68 сая тоннд хүрсэн байна.
Давосын Дэлхийн эдийн засгийн форум эхэллээ Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн форум өнөөдөр ажлаа эхэллээ. Энэ удаагийн чуулган нь “Дэлхийн өөрчлөн байгуулалт: Улс төр ба бизнест үзүүлэх үр нөлөө” уриан дор явагдаж байна.
Орост газрын тосны бүтээгдэхүүний шинэ журам мөрдөгдөнө ОХУ нь дотооддоо үүсэн шатахууны хомсдол, түүнийг дагасан үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор 2011 онд газрын тосны бүтээгдэхүүний “60-66-90” татварын системийг нэвтрүүлж байсан билээ.
Австрали зэсийн үлэмж орд “Olympic Dam”-ыг дэмжинэ Дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч гол улсын нэг Австрали зэс, уран, алт, мөнгөний том орд “Olympic Dam”-ыг өргөтгөх ажлыг дэмжихээр болоод байна. Өнгөрсөн хэдэн жилд энэ том төслийн өргөтгөлийн ажил олон ч удаа хойшлоод байсан юм.
2013 онд Оросын нүүрсний олборлолт 0,8 хувиар буурчээ 2013 оны дүнгээр ОХУ-ын нүүрсний олборлолт 352 сая тоннд хүрч, өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 0,8 хувиар буурчээ.
Хятад боомтуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж байна БНХАУ-ын зүүн эргийн Дандун боомтын хүчин чадлыг 300 мянган тоннд хүргэж, төмрийн хүдэр тээвэрлэх зогсоол шинээр барихаар төлөвлөж байна.
Алс Дорнодыг хөгжүүлэх хөтөлбөр ирэх сард эхэлнэ ОХУ нь Алс Дорнод, Сибирийг эдийн засгийн томоохон бүс нутаг болгон хөгжүүлэх өргөн цар хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон билээ. 2025 он хүртэл хэрэгжих холбооны төлөвлөгөөт тус хөтөлбөрийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр Төрийн ДУМ-ээр баталлаа.
Оросын газрын тосны экспортын татвар нэмэгдэнэ 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 9,1 ам.доллараар нэмэгдэхээр болж байна.
“En+”, Шинхуа групп нүүрсний шинэ төсөл эхлүүлнэ ОХУ-ын “En+” болон БНХАУ-ын нүүрсний Шинхуа группын хамтарсан “Разрез Уголь” компани Забайкалийн хязгаар нутагт дахь Зашуланскийн нүүрсний орд газарт олборлолт явуулахаар болжээ.
Индонез эрдсийн хүдэр экспортлохыг хориглоно Индонезийн уул уурхайн салбарын ассоциаци (APEMINDO) нэмүү өртөг шингээгүй бүтээгдэхүүнийг экспортлохгүй байх хоригийг шүүмжилжээ.
Glencore Xstrata нүүрсний бизнест 750 сая ам.доллар зарцуулна “Glencore Xstrata” компани 2016 он хүртэл 4 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулахаар төлөвлөжээ. Үүнээс 750 сая ам.долларыг нь нүүрсний бизнесээ өргөжүүлэхэд зарцуулж, эрчим хүчний нүүрсний олборлолтоо 21 хувиар нэмэгдүүлэхээр зорьж байна.
Кызыл-Курагино төмөр замыг Монголоор дамжин өнгөрүүлэх нь ашигтай Тувагийн Бүгд найрамдах улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх асуудлаар ОХУ-ын Засгийн газар хуралдах үеэр тус бүс нутгийн тэргүүн Шолбан Кара-оол Кызыл-Курагино төмөр замыг үргэлжлүүлэн Монгол улсын газар нутгаар дайруулан Хятадад хүргэх нь эдийн засгийн өндөр үр ашигтай хэмээн мэдэгджээ.
Шинхуа групп Казахстанд 8 тэрбум долларын хөрөнгө оруулна БНХАУ-ын нүүрсний үйлдвэрлэлээр тэргүүлэгч Шинхуа групп Казахстаны нүүрсний салбарт 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.
Хятадын нүүрсний хэрэглээ 4,8 тэрбум тоннд хүрнэ 2020 онд БНХАУ-ын нүүрсний хэрэглээ ойролцоогоор 4,8 тэрбум тоннд хүрнэ гэж тус улсын Нүүрсний ассоциацаас таамаглал дэвшүүлжээ. Хятадын эрчим хүчний хэрэглээний 60 хувийг нүүрс эзэлж буй.
Гангийн үйлдвэрлэл нэмэгджээ Дэлхийн гангийн холбооны мэдээгээр 10 дугаар сард нийт 134 сая тонн ган төмөр үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны 10 дугаар сартай харьцуулахад 6,6 хувиар өсчээ.
Энергийн салбар дахь Хятад, Оросын харилцаа 2010 онд “Дорнод Сибирь-Номхон далай” нефтийн хоолойгоос салбарлан Оросын Сковородино болоод Хятадын Дацинг холбосон Оросын нефтийг Хятадад нийлүүлэх нефтийн хоолойг ашиглалтад оруулсан. Уг хоолойг барих санхүүжилтийг оросууд тун оновчтой шийдсэн байдаг.
Хятадын компаниуд Оросын нүүрсний ордуудад хөрөнгө оруулах сонирхолтой Оросын нүүрсний томоохон төслүүдэд БНХАУ-ын компаниуд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа тухай ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской мэдэгджээ.
Орос, Хятадын төмөр зам нягт хамтран ажиллана Оросын төмөр зам (РЖД) болон Хятадын төмөр замын удирдлага саяхан тусгай уулзалт хийн, цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх тухайд ярилцжээ.
Орос, Хятадын банкууд хамтран ажиллах гэрээ байгуулав ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев энэ сарын 22-24-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа айлчлалын гол сэдэв нь байлаа. Айчлалын хүрээнд Оросын “Гадаад эдийн засгийн үйл ажиллагаа ба хөгжлийн банк” төрийн корпораци БНХАУ-ын 15 банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
43 44 45 46 47 48 49