Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
“Роснефть” ТНК-ВР компанийг худалдан авах хэлэлцээрээ дуусгажээ Оросын төрийн өмчит “Роснефть” компани Их Британийн PB болон Оросын AAR консорциумаас ТНК-ВР компанийг худалдан авах гэрээ хэлэлцээрээ дуусгаснаа мэдэгдлээ. Хойд хөршид газрын тос олборлолтоороо гуравдугаарт ордог ТНК-ВР компанийг худалдах хэлэлцээр хагас жил үргэлжлээд ийнхүү өндөрлөж байна.
Абрамовичийн хүү Оросын газрын тосны зах зээлд анхны гэрээгээ хийв “Форбс” сэтгүүлийн жагсаалтаар дэлхийн хамгийн баян 50 дахь хүн Роман Абрамовичийн ууган хүү 19 настай Аркадий Оросын газрын тосны зах зээл дэх анхны гэрээ хэлэлцээрээ хийлээ.
Оросын газрын тосны экспортын татвар 4,5 хувиар буурна ОХУ-д 2011 оны аравдугаар сараас эхлэн газрын тосны бүтээгдэхүүний “60-66-90” татварын шинэ хууль мөрдөгдөх болсон билээ.
Оросын ТӨК-иудын хувьцаа Москвагийн бирж дээр зарагдана Оросууд төрийн өмчит томоохон хувьцаат нийгэмлэгүүдээ 2016 оны төгсгөл гэхэд бүрэн хувьчилж дуусахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөнд төмөр замын “РЖД” компани ч багтаж буй. Өнгөрсөн долоо хоногт тус улсын Эдийн засгийн хөгжлийн сайд А.Белоусов “РЖД”-г энэ оны дундуур эсвэл сүүлээр хувьчилна гэж мэдэгдсэн юм.
Хятад АЦС-уудын хүчин чадлаа 20 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна Хятад улс 2013 онд Атомын цахилгаан станцуудын /АЦС/ одоогийн хүчин чадлыг 20 хувь буюу 3,24 сая Квт-аар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Унгарчууд шинэ төмөр замаа транзит тээвэр болгоно Унгар улс шинээр 113 километр урттай төмөр зам тавих гэж байгаа. Шинэ төмөр замыг тавихын тулд Хятадаас зээл авахаар болжээ. Хятадын хөгжлийн банкнаас 1.3 тэрбум еврогийн зээл олгохоор болсон байна.
Хятадад 5000 нүүрсний уурхай хаагдана Хятад улс энэ онд 5000 орчим нүүрсний жижиг уурхайг хаахаар төлөвлөжээ. Энэ тухай тус улсын Аюулгүй ажиллагааг удирдах үндэсний газраас мэдээлэв.
Оросууд Хятадаас 30 тэрбум ам.долларын зээл авч магадгүй Оросын төрийн өмчит “Роснефть” компани Хятадаас 30 тэрбум ам.доллар зээлэхээр ярилцаж байгаа талаар Reuters агентлагаас мэдээлсэн байна. Ингэснээр хятадууд Оросын хамгийн том газрын тосны хэрэглэгч болох төлөвтэй байгаа гэнэ.
Хятадын нефтийн магнат “Nexen”-ийг эзэмшинэ Хятадын газрын тосны салбарт эхнээсээ гуравт буюу “PetroChina” болон “Sinopec” компанийн дараа орох “CNOOC” Канадын газрын тос, байгалийн хийн магнат “Nexen Inc”-ийг 15.1 тэрбум ам.доллараар худалдаж авах зорилт бүрэн хэрэгжихэд тун ойртсоныг өчигдөр мэдэгдэв.
Мечел Ванино боомтыг авлаа Уул уурхай, ган үйлдвэрлэлийн магнат “Мечел” компани Оросын Зүүн Эргийн боомт болох Ваниногийн 55 хувийг эзэмшихээр болсныг өнгөрсөн баасан гаригт VTB банк мэдээлжээ.
Хятадад дахин хурдан галт тэрэг үйлдвэрлэнэ БНХАУ-ын Засгийн газраас 6.2 тэрбум ам.долларын өртөгтэй хурдан галт тэрэг үйлдвэрлэх тендер зарлажээ. Тус улсын Засгийн газрын зүгээс 300-400 ширхэг иж бүрэн хурдан галт тэргийг ойрын хоёр сард үйлдвэрлэхээр тооцсон байна.
ОХУ-ын төмөр замын төсөлд 12.8 тэрбум ам.доллар шаардлагатай ОХУ-ын төмөр замын хөрөнгө оруулалтын төслийн зардал 411 тэрбум рублиэс давах төлөвтэй байгааг Оросын төмөр замын захирал Владимир Якунин мэдэгджээ. Энэ нь 12.8 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа юм.
Хятадын дараагийн удирдагч тодортол нүүрсний үнэ өснө Хятадын коммунист намын 18 дугаар их хурал энэ сарын 8-нд Бээжин хотод болох гэж байна. Тус хурлаар намын гишүүд дараагийн удирдагчаа сонгох юм. Хятадад арван жилд нэг удаа эрх мэдэл шилжүүлэх үйл явц өрнөдөг. Энэ хурлын өрнөл дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа.
Хятадад анхдагч нейтроны реактор баригджээ Хятадын Засгийн газраас цөмийн энергийг хөгжүүлэх гурван үе шат бүхий стратегийн төлөвлөгөө боловсруулсан билээ. Энэхүү стратеги нь нэгдүгээрт даралтын усны реактор, хоёрдугаарт анхдагч нейтроны реактор, гуравдугаарт цөмийн нэгдлийн реактор байгуулах үе шаттай юм.
Лондоны металын бирж коксжих нүүрс, төмрийн хүдэр арилжина Эрдсийн түүхий эд, бүтээгдэхүүн худалдаалдаг 130 гаруй жилийн түүхтэй, хамрах хүрээгээр хамгийн томд тооцогддог Лондоны металын биржийг Хонконгийн бирж 2.2 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болоод байгаа билээ.
Оросын төмөр зам 2016 онд Лондонд IPO хийж магадгүй “Оросын төмөр зам”-ыг шат дараатайгаар хувьчлах төлөвлөгөөний хүрээнд ирэх жил тус компанийн 25 хувийг хувьчлахаар төлөвлөөд байгаа юм. Тооцоолж буйгаар тус компани 1.7 их наяд рубль буюу 53 тэрбум ам.доллараар үнэлэгдэхээр байгаа ажээ. Гэхдээ “Оросын төмөр зам” компани хувьцаагаа зөвхөн Лондоны хөрөнгийн биржид бус Москвагийн биржид ч худалдаалж магадгүй ажээ.
Зэсийн үнэ унаж байна Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чили улсад 1 фунт зэсийн үнэ 3 доллар 85 цент байсан бол 3 доллар 52 цент болж унаад байна. Ирэх жил гэхэд энэ байдлаараа унасаар 3 доллар 48 цент болох хандлага ажиглагдаж байгаа ажээ. “Зэсийн эрэлт багасч, их хэмжээний хуримтлал үүсээд байгаа нь үнийн уналтын гол шалтгаан болж байна” гэж “Cochilco” зэсийн комиссоос мягмар гарагт мэдээлсэн байна.
Оросын төмөр замын тээврийн тариф 7 хувиар нэмэгдэнэ ОХУ-ын Омск хотноо Төмөр замын тээврийн тарифын талаар төрөөс баримтлах бодлогын тухай хурал зохион байгуулагдаж байна. Энэхүү хуралд тус улсын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев оролцож байгаа юм. Тэрбээр 2013 онд төмөр замын ачаа тээврийн тарифыг долоон хувиар нэмэгдүүлэхээр болсон тухай хуралдааны үеэр мэдэгдэв.
Төмрийн хүдрийн үнэ буурч байна Хятадын ган үйлдвэрлэгчдийн эрэлт багасч байгаа нь төмрийн хүдрийн үнэ огцом унахад нөлөөлж байна. Дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн баяжмалын үнэ 125,6 ам.доллар/тонн болсон нь сүүлийн найман сарын хамгийн доод үнэ юм. Хятадын импортын тайлангаар Тяньжин боомтоор орж ирэх төмрийн хүдрийн импорт 2,1 хувиар буурсан аж. Энэ оны хоёрдугаар хагаст уг түүхий эдийн үнэ 100 ам.доллар/тонн хүртлээ буурч болзошгүй гэж тус улсын Ган, төмрийн холбооны дэд тэргүүн Ванг мэдэгджээ.
Дэлхийн хөрөнгийн биржүүдийн II улирлын судалгаа гарчээ “Эрнст энд Янг” компани нь дэлхийн хөрөнгийн биржүүдийн улирал тутмын судалгааг гаргадаг бөгөөд энэ оны хоёрдугаар улирлын тайланг танилцуулж байна. Хоёрдугаар улиралд олон улсын хөрөнгийн биржүүд дээр нийт 41,8 тэрбум ам.долларын хөрөнгө босгож, энэ үзүүлэлт нь өнгөрсөн улиралтай харьцуулбал гурав дахин нэмэгджээ.
46 47 48 49 50 51 52