Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Оросын нефть хямдарч Ази, Африкийн импорт дээд хэмжээнд хүрлээ Ази, Африкийн орнуудын Оросоос хямд нефть худалдаж авах нь өнгөрсөн онд огцом өсч, нийт газрын тосны импорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Европын Холбоо болон “Их Долоо”-гийн орнууд хориг арга хэмжээ авсаны дараа Орос өнгөрсөн жил нефтийн экспортын дийлэнх хэсгийг Ази, Африк руу чиглүүлж чадсан юм. 
Австралийн экспортын далайн боомтууд хар салхины аюулд өртөж байна “Киррили” хар салхи Австралийн Квинсланд муж руу чиглэж байгаа нь далайн боомтын операторуудыг сандаргаж байна. Уг хар салхи 1 дүгээр сарын 24-25-нд Квинсландын далайн эрэг болон ойролцоох арлуудад хүрэх төлөвтэй байна. Австралийн хамгийн том нүүрсний нөөцтэй Bowen Basin газрын ойролцоох нүүрсний боомтууд хар салхинд хамгийн их өртөх төлөвтэй байна гэж Argus зах зээлийн судалгааны компани мэдээллээ.
“Степ Голд” компани Сэлэнгэ аймаг дахь “Бороо Голд”-ыг худалдан авна  Монголын алтны үндсэн ордын томоохон төсөл хэрэгжүүлж буй  “Степ Голд” компани Сэлэнгэ аймгийн Мандал суманд ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг “Бороо Голд” ХХК-ийг худалдан авснаар жилийн олборлолтоо гурав дахин нэмэгдүүлж, улсын хэмжээнд хамгийн том алт үйлдвэрлэгч болохыг зорьж байна.
Серби улс “Рио Тинто”-той литийн төсөлд хамтрахыг эрмэлзэж байна Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич лхагва гарагт  “Рио Тинто” компанитай тус улсад хэрэгжүүлж буй литийн төслийн талаар  ярилцаж, хамтран ашиглахыг хүсэж байгаа гэдгээ илэрхийллээ.
Австрали улс 2020 оноос хойшхи хамгийн их хэмжээний зэсийн баяжмал Хятад руу экспортоллоо Австрали улс өнгөрсөн 11 дүгээр сард Хятад руу 44.5 сая ам.долларын үнэ бүхий 27500 тонн зэсийн хүдэр, баяжмал экспортолжээ
Б.Жавхлан: Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх шаардлагатай  Монгол Улс энэ арван жилийн эцэст нэг хүнд ногдох ДНБ-ээ хоёр дахин өсгөж, 10 мянган ам.долларт хүргэнэ гэж найдаж байгаа ч уул уурхай, металлын гол салбаруудад хөрөнгө оруулалтыг асар их нэмэгдүүлэх шаардлагатай гэж тус улсын Сангийн сайд Б. Жавхлан энэ сарын 9-нд мэдэгдэв.
Польш улс эрчим хүчний нүүрс үйлдвэрлэлээ зогсоох эцсийн хугацааг тогтооно "Зөвхөн эцсийн хугацаа тогтоож байж л бид ажлаа төлөвлөх боломжтой болно, салбарынхан, иргэд цаашдын ажлаа төлөвлөх боломжтой болно. Тиймээс бид эцсийн хугацааг тогтоох ёстой" гэж Уур амьсгал, байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Урзула Зиелинска даваа гарагт Брюссельд хэлэв.
Ураны үнэ ханш өсөж, сүүлийн 15 жилийн дээд хэмжээнд хүрлээ Дэлхийн ураны томоохон үйлдвэрлэгч Казахстаны Казатомпром компани ойрын хоёр жилд төлөвлөсөн хэмжээнд ураны баяжмал  үйлдвэрлэх боломж хомс байгааг анхааруулсаны дараа ураны үнэ өсөж, сүүлийн 15 жилийн дээд хэмжээндээ хүрлээ. Хүхрийн хүчлийн хомсдол,   уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөсөн ажлууд хоцорч байгаа зэрэг хүчин зүйлүүд ураны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлсөн бөгөөд энэ байдал нь 2025 он хүртэл үргэлжлэх магадлалтай гэж тус компанийн удирдлага мэдэгдлээ.
Оросын газрын тос, байгалийн хийн орлого өнгөрсөн онд 24%-иар буурчээ Оросын газрын тос, байгалийн хийн орлого 2023 онд 99.3 тэрбум ам.долларт хүрч буурчээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 23.9%-иар багассан үзүүлэлт гэж Оросын Сангийн яам энэ оны 1 дүгээр сарын 11-нд мэдээллээ. Газрын тосны үнэ, Оросын Урал маркийн нефтийн үнэ, байгалийн хийн үнэ хямдарч, экспортын хэмжээ буурсан нь энэхүү  үзүүлэлтийн  гол шалтгаан болжээ.
Их Британи цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг зорьж байна Их Британи улс цөмийн станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэхээ зарлалаа. Энэхүү хөтөлбөрийг Британийн Засгийн газар "цөмийн эрчим хүчний салбарын 70 жилийн түүхэнд хийгдэж буй хамгийн том өргөтгөл" хэмээн нэрлэж байна. “Их Британи улс  эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхэд  утаа ялгаруулдаггүй, цэвэр, урт хугацаанд өртөг хямдрах цөмийн эрчим хүчийг ашиглахаар төлөвлөж байна.  
Саудын Араб энэ онд хөрөнгө оруулагчдад 30 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно Саудын Араб ашигт малтмалын хайгуулыг дэмжих зорилгоор 182 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тус улсын Засгийн газрын өндөр албан тушаалтан 1 дүгээр сарын 10-нд мэдэгдлээ. Уг хөтөлбөрийн гол зорилго нь газрын тосноос хэт хамааралтай байгаа эдийн засгаа төрөлжүүлэхэд оршиж байгаа юм.
Оросын шатахууны экспорт найман сарын дээд хэмжээнд хүрлээ ОХУ-ын боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн 12-р сард
Хятадын шингэрүүлсэн хийн импортын өсөлт Европын эрчим хүчний аюулгүй байдалд заналхийлж байна Өнгөрсөн жил Хятад улс дахин дэлхийн байгалийн шингэрүүлсэн хийн (LNG) тэргүүн   импортлогч боллоо гэж Bloomberg мэдээлэв. Хятадын импорт 12%-иар нэмэгдэж, бараг 71 сая тоннд хүрчээ.
Pan Asia Metals компани Чилийн литийн томоохон төслийг худалдаж авна ​​​​​​​Австралийн лити олборлогч Pan Asia Metals (ASX: PAM) Чилийн Тама Атакама литийн төслийг худалдан авах гэрээ байгууллаа гэж мэдэгдсэний дараа тус компанийн хувьцааны ханш 2024 оны 1 сарын 4-нд өслөө.
Эрдсийн зах зээлд никелийн үнэ огцом унаж,  зэсийн үнэ өсөв 2023 оны металын биржийн арилжаанд  идэвхтэй өрнөл ажиглагдаагүй  ба  металын худалдан авалтын хувьд никелийн үнэ хамгийн их унажээ.  Зэвэрдэггүй ган болон цахилгаан машины батарейд өргөн ашигладаг никель нь Лондоны металын бирж дээр 2023 онд 45%-иар унасан нь 2008 оноос хойш хамгийн огцом уналт боллоо.
БНХАУ Төв Азийн хамгийн том худалдааны түнш боллоо Статистик мэдээгээр Хятад улс Оросын худалдааны эргэлтийг давж, Төв Азийн таван улсын худалдааны гол түнш боллоо. Хамгийн сүүлд Бээжин Казахстаны худалдааны гол түншээр тодорчээ.
Чили дэх уул уурхайн хөрөнгө оруулалт 2032 он гэхэд 66 тэрбум ам.долларт хүрнэ  Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чили улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ 2023-2032 онд 65.71 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна гэж тус улсын зэсийн комисс “Cochilco” 12 дугаар сарын 26-нд хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Хятад улс газрын ховор элементийн технологийн экспортыг хориглов Хятад улс үндэсний аюулгүй байдлын бодлогын хүрээнд  газрын ховор элементийг боловсруулах зарим технологийн экспортыг хориглолоо. Хятадын Худалдааны яам 12 дугаар сарын 21-нд электрон бүтээгдэхүүн, цахилгаан автомашины, салхин турбин зэрэгт ашигладаг байнгын соронз үйлдвэрлэхэд нэн хэрэгцээтэй 17 чухал газрын ховор элементийг олборлох, ялгах технологийг экспортлохыг хориглосон байна.
Австрали эрчим хүчний шилжилтэд чухал үүрэг гүйцэтгэх ашигт малтмалын жагсаалтаа өргөжүүллээ Засгийн газар орчин үеийн технологи, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн ашигт малтмалын жагсаалтад фтор, молибден, хүнцэл, селен, теллурыг нэмсэн гэж тус улсын нөөц баялгийн сайд Мадлен Кинг 12 сарын 16-нд мэдэгдэв. Харин гелиумыг тус жагсаалтаас хассан юм байна.
Шинээр уурхай ажиллуулахад зэсийн үнэ 15 мянган ам.доллар байх шаардлагатай Уул уурхайн компаниуд өндөр өртөгтэй уурхай шинээр барьж, зэсийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд зэсийн үнэ бараг хоёр дахин өсөх шаардлагатай байна гэж тэрбумтан Роберт Фрийдланд хэллээ.
5 6 7 8 9 10 11